Гэртээ гар ариутгагч САНИТАС хийх заавар

Гарны цэвэр байдал нь эрүүл мэндийн баталгаа юм. Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд энэ дундаа хамгийн энгийн, хялбар арга бол гараа зөв угаах юм. Үүнийг бид мэддэг байсан хэдий ч дэлхий даяр тархаад буй халдварт өвчний дэгдэлт улам бүр баталж байна. Аливаа зүйлийг цэвэр байлгах хамгийн хялбар арга бол гараа савантай усаар тогтмол угаах боловч зарим тохиолдолд гар ариутгагч бодис зайлшгүй шаардлагатай байдаг.

Өнөөдөр чанартай гар ариутгагчийг олоход амаргүй байна. Тиймээс бид Доктор Комаровскийн зөвлөсний дагуу гэртээ гар ариутгагч бодис хийх аргыг танд хэлэх болно.

Туршлагатай эмчийн зааврын дагуу гар ариутгагч хийж хорио цээрийн дэглэмийн үед  өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аюулт өвчний халдвараас хамгаалаарай.

Гар ариутагчийг хэрхэн яаж хийх вэ

ОРЦ:

  • 240 мл спирт (75%)
  • 15 мл устөрөгчийн хэт исэл буюу перекиси (3%)
  • 5 мл эмнэлгийн глицерин
  • 60 мл ус

БЭЛТГЭЛ АЖИЛ

  • Спиртээ саванд хийнэ. Хэмжээ нь зөв байх нь чухал тул хэмжих аяга эсвэл тариураар хэмжих нь зүйтэй. Гэсэн хэдий ч хэрэв спирт 5 мл-ээр их байвал үүнд буруу зүйл байхгүй.
  • Одоо савандаа устөрөгчийн хэт исэл нэмнэ. Шаардлагатай эзэлхүүнийг тариураар хэмжих нь хамгийн тохиромжтой байдаг.
  • Эмнэлгийн глицеринийг дээр нь хийнэ.
  • Хамгийн сүүлд усаа нэмнэ. Бүх зүйлийг сайтар холино. Ингээд гар ариутгагч бүтээгдэхүүн маань бэлэн боллоо!

“Энд хамгийн чухал найрлага бүхий цорын ганц бүрэлдэхүүн хэсэг бол спирт юм.

Ариутгагч бодис дахь спиртийн хэмжээ 65% ба түүнээс дээш спирт агуулсан бүтээгдэхүүн ашиглаж болно хэмээн Комаровский эмч тэмдэглэжээ. Эцсийн эцэст, энэ нь халдваргүйжүүлэхэд аль хэдийн үр дүнтэй байх болно.

Таны харж байгаагаар гэртээ шаардлагатай баталгаатай найрлага бүхий гар ариутгагч хийх нь тийм ч хэцүү биш юм. Та авч явахад авсаархан шүршигчтэй саванд хийж, зориулалтын дагуу ашиглаарай.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *