Модны ХӨВӨН унах үеийг ХЭРХЭН даван туулах вэ?

Модны хөвөнгөөс харшилдаггүй хүмүүс цэцэглэж буй моддыг хараад баярлаж баясаж байдаг бол түүнээс харшилдаг хүмүүсийн хувьд эсрэгээрээ байдаг.

Модны хөвөнгийн харшил

Хавар, зуны эхэн уеэр улиас модод нахиалж, цэцэглэж эхэлдэг. Энэ үеээр модны хөвөн хаа сайгүй, өрөө тасалгаанд ч ороод ирчихсэн байдаг.

Модны хөвөнд харшилтайгаа яаж мэдэх вэ?

ХАРШИЛЫН ШИНЖ ТЭМДЭГ

  • Хамар битүүрнэ, хамарнаас ус гоожно, найтаалгана
  • Нүд улайна, нүд загатнана
  • Хоолой өвдөх юмуу амьсгал давчдана
  • Бие арзайна, даарна

Гадаа гудамжинд модны хөвөн маш ихээр унаж, агаарт дэгдэж байгаа энэ үед танд ийм шинж тэмдэг байгаа эсэхийг ажиглаарай, магадгүй та харшилтай ч байж болох юм.

Модны хөвөнгийн харшлыг эмчлэх хамгийн сайн эмчилгээ бол бие дэх харшлын үр нөлөөг бууруулах явдал юм. Үүнийг хэрхэн хийх вэ гэж үү?

ХАРШЛЫН ШИНЖ ТЭМДЭГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ

Хэрвээ та гэртээ харьсан бол шууд шүршүүрт орж, нүүрээ угаана уу. Далай, тэнгисийн усаар хамраа угаах хэрэгтэй. Ийм ус эмийн санд худалдаалагддаг болсон.

11 цагаас 18 цагийн хооронд онцын шаардлагагүй бол гадаа гарах гээд хэрэггүй гэж зөвлөх байна. Хэрэв гарах зайлшгүй шаардлагатай бол шинж тэмдэг багассан үед гараарай. Ялангуяа хуурай, салхитай үед маш болгоомжтой байх хэрэгтэй.

Гэртээ долоо хоногт ядаж хоёр удаа нойтон цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Тоос сорогч ашиглахгүй байхыг хичээ. Их тоос татдаг зүйлсийг багасгах хэрэгтэй.

© Depositphotos

Ялаа, шумуулны тороо байнга хаалттай байлгаж, чигтэй алчуураар норгож байвал гаднаас хөвөн орж ирэх нь бага байна.

Хэрэв та харшлын шинж тэмдгээ намдаах эм уухыг хүсэж байгаа бол мэргэжлийн эмчид хандаж эм уух хэрэгтэй. Харшлын эмчилгээнүүд нь шинж тэмдгийг намдаадаг боловч нойрмоглох, дотор муухайрах хэлбэрээр таагүй үр дагавар үзүүлж болно.

Харшлын шилдэг эмчилгээ бол өөрийн дархлаагаа нэмэгдүүлэх явдал гэдгийг санаарай! Хоол хүнсээрээ мөн дасгал хөдөлгөөнөөрөө дархлаагаа сайжруулахыг хичээгээрэй.

Нийтлэгчээс өгөх зөвлөгөө: Давстай чийдэн худалдаж аваарай. Давсны ион нь агаарыг бүрэн цэвэршүүлж, харшлын шинж тэмдэгийг намжаадаг юм шүү.

Эх сурвалж: https://takprosto.cc/allergiya-na-topolinyi-puh/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait