Хэрэв та сонгино байнга идвэл таны биед тохиох 7 эерэг өөрчлөлт

Таныг уйлуулдаг хэдий ч таныг хүчирхэг нэгэн болгож чадах супер хүнс бол сонгино юм. Өдөр бүр хоол хүнсэндээ сонгино хэрэглэвэл толгойноос хөл хүртэл эрүүл мэндийг сайжруулж, амин дэм, шим тэжээлээр хангаж танд гайхамшгийг мэдрүүлэх болно.

Өнөөдөр уншигч танд сонгиноыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж эхэлбэл таны биед тохиолдох 7 эерэг өөрчлөлтийг хэлж өгөхөөр бэлтгэлээ.

1. Таны ясны нягтралыг сайжруулж чадна.

Хэдийгээр хачин сонсогдож байгаа ч гэсэн сонгино хэрэглэх нь таны ясны нягтралд сайнаар нөлөөлж болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ. Өдөр бүр нэг сарын турш сонгино идэх нь таны ясны нягтыг 5% -иар нэмэгдүүлдэг гэнэ.

2. Холестерины түвшинг бууруулж, зүрх сэтгэлийг эрүүл байлгаж чадна..

Үрэвслийн эсрэг үйлчилгээ өндөртэй сонгино нь таны биед агуулагдах муу холестериныг бууруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ бага байгаа нь зүрх судасны өвчлөлийг бууруулж, улмаар таны зүрхийг эрүүл байлгадаг.

3. Таны гэдэсний боловсруулалтыг жигд болгож чадна.

Сонгино нь таны биеийн хоол боловсруулалтыг хурдасгадаг эслэгээр дүүрэн байдаг. Нэмж дурдахад сонгино нь таны гэдэс доторх “сайн бактери”-ийн нийлэгжилтийг идэвхжүүлж, хоол боловсруулах процессыг биед хялбар болгоно.

4. Эсийн эвдрэлийг бууруулж, антиоксидантыг нэмэгдүүлдэг.

Сонгино нь бидний биед сайн нөлөөтэй 25 төрлийн антиоксидант агуулдаг. Антиоксидант нь биднийг зарим өвчнөөс хол байлгаад зогсохгүй эсийг гэмтээхээс сэргийлдэг.

5. Таны хараа, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулж чадна.

Сонгино нь таны аманд байгаа муу бактерийг устгаж, амны хөндийн эрүүл ахуйг сайжруулдаг. Нянгийн эсрэг үйлчилгээ нь шүдийг бэхжүүлнэ. Эдгээр нь катарактай \нүдэнд цагаа буух\ тэмцэж, нүдийг аюулгүй байлгадаг “кверцетин” хэмээх бодис агуулдаг.

6. Сайн унтаж амрахад тусална

Колорадогийн их сургуулийн хийсэн судалгаагаар сонгино хэрэглэх нь таны нойрны чанарыг сайжруулдаг болохыг харуулж байна. Сонгино дотор гэдэсний эрүүл мэндийг сайжруулж, стрессээс ангижруулдаг хүнсний эслэг байдаг.

7. Тэд хөгшрөлттэй тэмцэж, таны арьсыг сайхан болгоно.

А, С, Е аминдэмээр баялаг сонгино нь таны хүссэн гялалзсан төгс арьстай байхад тусална. Мөн сонгино нь батгыг багасгаж, сорви бүдэгрүүлэх үйлчилгээ үзүүлдгийг судалгаагаар тогтоожээ.

ОРЧУУЛСАН: Х.Сайханаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *