Шүдний эмч нарын шүдээ өглөөний цай уухаас өмнө эсвэл дараа угаах талаархи гаргасан шийдэл

Шүдээ угаах нь зайлшгүй шаардлагатай боловч олон удаа шүдээ угаах нь таны пааланд хор хөнөөл учруулж болзошгүйг олон хүн мэддэггүй. Эсвэл шүдний сойзоо таглаж тавих нь үнэндээ буруу юм. Бидний өдөр тутам хийдэг шүдний эрүүл мэндэд ямар ч хэрэггүй зарим нэг ашиггүй зүйлс байдаг.

Өдрийн хамгийн чухал хоол болох өглөөний хоолноос өмнө эсвэл дараа нь шүдээ угаах уу гэдэг талаар маш их маргаан гардаг.

Мэргэжилтнүүдийн зөвлөсөн шүдээ угаах хамгийн тохиромжтой цаг

 

Өдөр тутмын хэв маягаа хадгалахын тулд олон хүмүүс өдөр бүр шүдээ угаах тодорхой цагийг тогтоодог бөгөөд хамгийн түгээмэл нь өглөө бүр сэрснийхээ дараа, орой унтахаасаа өмнө угаадаг. Гэхдээ өглөө шүдээ угаахдаа өглөөний цайны өмнө угаах хэрэгтэй юу эсвэл дараа нь угаах ёстой болов уу? Мэргэжилтнүүд өглөөний цайны өмнө шүдээ угаахыг зөвлөдөг ажээ.

Өглөөний хоолны өмнө шүдээ угааснаар үүсэх давуу талууд

Унтах үед таны аманд байгаа бактери үрждэг. Иймээс өглөө сэрсний дараагаар амнаас эвгүй үнэр гардаг ажээ. Хэрэв та сэрснийхээ дараа шууд шүдээ угаадаг бол таны шүд фторын давхаргаар бүрхэгдэг тул бактерийг таны идэх гэж буй өглөөний хоолонд орохоос сэргийлдэг байна.

Өглөөний цайны дараа шүдээ угааснаар үүсэх сул талууд

Кофе, жүржийн шүүс, шарсан талх зэрэг өглөөний цайны нэгэн хэсэг болсон хүчиллэг зүйлс идсэн бол өглөөний цайнаас хойш хамгийн багадаа 30 минутын дараа шүдээ угаахыг танд зөвлөж байна. Учир нь эдгээр хоол хүнс хэрэглэсний дараа шүдээ угаах нь таны шүдний пааланд нөлөөлж болзошгүй байдаг тул өглөөний цайгаа уухаас өмнө угаах нь илүү дээр юм. Тиймээс та маргаашнаас үүнийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Өглөөний цайгаа уусны дараа шүдээ угаахыг илүүд үздэг хүмүүст зориулсан зөвөлгөө

Хэрэв та өглөөний цай уусны дараа шүдээ угааж хэвшсэн бол шүд, амны хөндийн эрүүл мэндийг хадгалахын тулд дараах зөвлөмжүүдийг дагаарай:

  • Юм идсэнээс хойш 30 минутаас 1 цаг хүртэл хугацаанд шүдээ угаалгүй хүлээх.
  • Шүдээ цэвэрлэж, амнаас гарах эвгүй үнэрийг багасгах үүднээс нэг аяга ус эсвэл сахаргүй бохь зажлаж хэвших
  • Хүчиллэг хоол, ундаа (талх, нарийн боов, хатаасан жимс, цитрус жимс, жүржийн шүүс)  өглөөний хоолны үеэр идвэл угааж цэвэрлэхээсээ өмнө бага зэрэг хүлээхээ мартуузай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *