Дасгал хөдөлгөөн нь бидний биед тустай төдийгүй тархинд тустай гэдгийг альхэдийнэ эрдэмтэд нотлоод байна. Дасгал хийснээр бидний тархинд шинэ эсүүдийг бий болгож, үйл ажиллагааг нь сайжруулахад тусалдаг. Бид компьютер, утас, таблетыг олон цагаар ашигласнаар тархи болон бие махбодь
ядардаг тул зөв дасгалууд хийснээр хоёуланг нь сэргээж хэвийн байдалд оруулж чаддаг.
Тусгай тоног төхөөрөмж шаарддаггүй энгийн боловч үр дүнтэй дасгалуудыг та бүхэндээ зааж өгөх болно. Та өөртөө цаг гарган дасгалыг хийж үр дүнг нь хүртээрэй..
1. Биеийг хэвтээ байрлалаас өргөх
Хэрхэн хийх вэ: Дасгалын гудсан дээрээ доош харж хэвтээд, гараа ташаандаа авна. Энэ байрлалаас гар болон хөлөө хөдөлгөхгүйгээр биеийнхээ дээд хэсгийг өргөж эхлээрэй.
Ашиг тус: Энэхүү дасгал нь таны хөшиж ядарсан нурууны булчингууд болон нурууны доод хэсгийн булчин өгзөгний булчинг хамруулах бөгөөд мэдээ алдсан мэдрэмжийг арилгахад тусалдаг.
2. Усанд сэлэх
Хэрхэн хийх вэ: Гараа урагш сунган дасгалын гудсан дээрээ хэвтнэ. Үүний зэрэгцээ хөл, гараа газар дээрээс (гулзайлгахгүйгээр), түүнчлэн толгойгоо өргө. Аль болох өндөрт өргөхийг хичээ. Энэ байрлалд 2-3 секундын турш барь, дараа нь аажмаар эхний байрлал руу буулгана.
Дасгалын ашиг тус: Хэрэв та нурууны өвчнөөс ангижрахыг хүсч байвал эсвэл нурууны бөгтрийг арилгаж шулуун болгоё гэвэл энэ бол хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Энэхүү дасгал нь мөн биеийн доод хэсгийн булчингуудыг хамруулна.
3. Гулзайлгах
Хэрхэн хийх вэ: Байрлал эхлэх – гэдсэн дээрээ хэвтэх. Тохойгоо түшиж, хөлөө тэгшлээд, хуруугаа сунгана. Амьсгалаа авахдаа цээжээ дээш өргөөд аажмаар бөхийж гараа мөрний түвшинд хажуу тийш нь дэлгээд хөлөө шалан дээрээс өргөнө.
Дасгалын ашиг тус: Нуруу, мөр, хүзүү, хөлийг хамаруулсан дасгал юм. Энэ нь нурууны ерөнхий байдлыг мэдэгдэхүйц сайжруулж, нурууны гол булчингуудыг дасгалжуулах болно.
4. Гулзайлгах
Хэрхэн хийх вэ: Гэдсээрээ бөмбөгөн дээр хэвтээд, хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Өвдөгөө бага зэрэг нугалж өөрийгөө тогтвортой байрлалд аваачина. Гараа хөндлөн урдаа авах эсвэл толгойныхоо ард тавина. Энэ байрлалаас нурууны доод хэсгээрээ бөхийж өгөөд дараа нь нуруугаа тэгшилнэ. Дасгалыг 10-15 удаа давт.
Дасгалын ашиг тус: Энэхүү дасгал нь нуруу, өгзөг, гуяны булчинг чангалж, гэдэс базлах үед тусалдаг.
5. Бөмбөгөн дээр сунах
Хэрхэн хийх вэ: Хөлөө газар дээр тавьж тулаад биеэ аль болох сул тавина. Амьсгалаа гаргахдаа нуруугаа аль болох дугуйруулж, толгойгоо доошлуулна. Гэнэтийн хөдөлгөөнгүйгээр дасгалыг жигдхэн хийнэ. Та нуруугаараа сунгалт хийж байгааг мэдрэх ёстой.
Ашиг тус: Гимнастикийн бөмбөгтэй сунгалтын дасгал нь нурууны маш сайн дасгал болж өгнө.
6. Хажуугаараа хэвтэж буй байрлал
Хэрхэн хийх вэ: Доош харж хэвтээд, биеийн хоёр хажуудаа гараа тавиад нэг хөлөө шулуун болгох хэрэгтэй. Нөгөө хөлөө 90 ° өнцгөөр өвдгөөр нь нугална. Гараа тохойгоороо нугалаад толгойныхоо хоёр талд байрлуул. Тайвширч, дээд ба доод нуруугаа зөөлөн сунгаж мэдрээрэй. Үүнийг хоёр талдаа 30 секундын турш хий.
Ашиг тус: Нурууны булчингийн цочрол, таталтыг арилгах, байрлал тэгшлэх, тайвшруулах. Энэ нь нуруу, хөл, гарны ядаргаа арилгадаг. Энэ дасгал нь хүнд биш учраас танд бодол санаагаа төвлөрүүлж, бие махбодио мэдэрч хоорондын холбоо тогтоох цаг гаргаж өгнө.
7. Нуруунгаараа хэвтэж байхдаа хийх твист |мушгирах|
Хэрхэн хийх вэ: Нуруугаараа дээш харж хэвтээд, биеэ тэнийлгээд, хөлөө тэгшлээд, гадаргуу дээр хүчтэй дараарай. Гараа толгой дээрээ тохойгоороо бага зэрэг нугалж, алгаа тохойн дээрээ тавиарай. Хөлийн байрлал: Нэг хөлийн шилбэ нөгөө дээр тавигдана. Гар, хөлөө баруун тийш эргүүлээд дараа нь эсрэг чиглэлд хий. Таны суналтын далайцыг бага байлгаж, нуруу, нурууны суналтыг мэдэр. Хөлөө бүү нугал, аарцаг, нуруугаа бүү өргө.
Ашиг тус: Нуруу нугасыг сунгаж, булчингийн хурцадмал байдлыг арилгаж, нугалам ба дискийг байгалийн байдалд тохируулна. Тогтмол дасгал хийснээр тэнхлэг тэгширч, байрлал сайжирна.
8. Child’s pose буюу хүүхэд байрлал
Хэрхэн хийх вэ: Өвдөглөж суугаад өгзгөө өсгий дээрээ тавиад, ташаагаа өргөн дэлгэж, биеийн өргөнөөс хол зайтай байх хэрэгтэй. Хөлөө нийлүүлнэ. Тонгойж, аль болох доош гүн хэвтээд, гуяныхаа завсар биеэ доошлуулна. Гараа урагш сунга. Нуруугаа бага зэрэг хотойлгоно. Хоёр өвдгөө нийлүүлэн хэвлий гэдсээ гуян дээрээ тавин хэвтэх нь дотор эрхнтүүдийг массажлан хоол боловсруулалтыг түргэсгэдэг байна. Ингэхдээ амьсгалаа урт удаан авч буцаан гаргах нь бүр илүү үр дүнтэй.
Тэгвэл хүүхэд байрлалын ашиг тустай талуудаас дурьдъя.
- Сэтгэл санааг тайван амгалан болгоно
- Хоол боловсруулалтанд маш сайн
- Ууц нурууг сунган амраана
- Аарцагны ясыг тэлнэ
- Биед амралт зайлшгүй хэрэгтэйг танд сануулна
Иймийн учир өдөржин таны төлөө зүтгэж зогсолтгүй хөдөлмөрлөж байдаг өөрийн биесдээ ажил амралтыг эн тэнцүүхэн олгож байгаарай.
9. Аз жаргалтай хүүхэд байрлал
Аз жаргалтай хүүхэд байрлал – Happy baby pose
Ашиг тус: Нурууг зөөллөж, тархийг тайвшруулж, стресс, ядаргааг багасгадаг.
10. Tвисттэй планк
Хэрхэн хийх вэ: Гараа мөрний хэмжээтэй өргөн байрлуулаад нуруугаа шулуун байлгана. Хөлөө нугалаад твист хий. Нийт 3 багцад хөл тус бүр дээр 10 давталт хий.
Ашиг тус: Үүний үр дүнд зөвхөн нуруунд төдийгүй хөл, гар, цээж хамаарна.
11. Нуруугаараа дээш харж хэвтээд цээж рүүгээ өвдөглөнө
Хэрхэн хийх вэ: Нуруугаараа дээш харж хэвтээд хоёр хөлөө өвдгөөрөө нугална. Нэг хөлийнхөө өвдөгнөөс цээж рүүгээ татаж гараараа тэвэр. Булчингийн хурцадмал байдлыг мэдэрч аль болох ташаандаа татахыг хичээ. Толгой, мөр, нуруу, өгзгөө шалнаас бүү хөндийрүүл.
Ашиг тус: Нуруу нугасаа сунгаж, өвдөлт, битүүмжлэлийг арилгах, булчингийн гүнийг бэхжүүлэх. Нуруу, хөлний ядаргаа тайлдаг.