Шинэ ургацын ногоонууд гарч ирэх цаг боллоо. Шинэхэн ногоогоор хамгийн сайхан амттай салад хийх шинэ жороор хоолны цэсээ баяжуулмаар байна уу?
Шинэ ургацын төмсөөр юу хийж болох вэ? Шинэ ургацын жижигхэн төмсөөр ямар хоол хийж болох вэ? Өнөөдөр бид та нарт ямар ч төрлийн хоолтой төгс зохицох төмсний дөрвөн төрлийн амтат салад санал болгож байна.
Санал болож буй эдгээр саладанд шинэ ургацын жижиг төмс маш тохиромжтой, жижиг төмснүүдээ бүтнээр нь хэрчихгүйгээр хийх юм.
- ХАЛУУН ТӨМСНИЙ САЛАД
ОРЦ:
- 12 ш жижиг төмс
- 1 ш том шинэ өргөст хэмх
- 1 ш даршилсан өргөст хэмх
- 1 багц ногоон сонгино
- 1 багц укроп/гоньд
- Ургамлын тос
- Давс, хар чинжүү амталгаагаар
БЭЛТГЭХ:
- Төмсөө сайтар угааж, чанаад, хальсыг нь хальслаарай. Төмсөө шарах хэрэггүй.
- Ногоон сонгиноо маш жижиглэж хэрчинэ, цагаан хэсгийг нь ердийн хэрчилтээр хэрчинэ. Укропоо жижиглэж хэрчинэ. Өргөст хэмхээ шоо дөрвөлжилж хэрчинэ.
- Ногоон сонгиноо төмсөн дээрээ цацаад бага зэрэг таглаж тавиад сонгины үнэр амтыг шинээж өгнө.
- Төмс, сонгино дээрээ өргөст хэмх, ногоон гоньд, давс, амтлагчаа нэмээд сайтар холино, ингээд шууд таваглахад бэлэн боллоо.
- Энэ саладыг квасаар даруулж идвэл зохимжтой. Сайхан хооллоорой!
НЯЛХ ӨРГӨСТ ХЭМХ, ТӨМС, ӨНДӨГТЭЙ САЛАД
ОРЦ:
- 5 ш жижиг төмс
- 1 ш тахианы өндөг
- 1 ш жижиг багц яншуй
- 8 ш нялх өргөст хэмх
- 1/2 ц/х зөгийн бал
- 1 х/х цуу
- 1 х/х гич (үр тарианы)
- Чидун жимсны/оливын тос
- Давс
- Улаан перец
БЭЛТГЭХ:
- Бэлтгэхийн өмнө саваа бэлдэнэ. Савандаа зөгийн бал, давс, перец, гичээ хийж, оливын тос нэмээд холино.
- Төмсөө угаагаад чанаж болгоно. Төмсөө хальслах шаардлагагүй.
- Өргөст хэмхээ шоо дөрвөлжин болгож хэрчээд төмсөн дээрээ нэмнэ.
- Өндөгөө чанаад хальсалж хэрчээд жижиглэсэн яншуйгаа нэмж хийнэ
- Бэлэн болсон бүх ногоогоо савандаа хийж холиод салад бэлэн.
- “НОРМАНДИ” САЛАД
ОРЦ:
- 6 ш жижиг төмс
- 100 гр утсан загас
- 50 г улаан лууван
- 50 г саладны навч
- 2 х/х шар буурцагын сумс
- Чидун жимсны тос
- Гич (үр тариа)
- Нимбэгний шүүс
- Перец, гаа, килантро болон яншуй (амталгаагаар)
БЭЛТГЭХ:
- Шинэхэн төмс учир удаан буцалгах хэрэггүй.
- Нимбэгний шүүс, гич, оливын тос, сой соус перецээ холиод дрессээ бэлдэнэ. Үүнийхээ талыг нь халуун төмс рүү хийнэ.
- Улаан луувангаа дугуй хэлбэртэй хэрчээд үлдсэн тал дрессээ хийнэ.
- Загасаа шоо дөрвөлжилж хэрчээд, саладны навчаа бэлдэнэ.
- Ногоон навчин дээрээ улаан лууван, загас, төмсөө тавиад салад бэлэн боллоо!
- ТУНАТАЙ ШИНЭ ТӨМСНИЙ САЛАД
ОРЦ, НАЙРЛАГА:
- 500 гр жижиг төмс
- 500 г лаазалсан туна загас
- 2 ш цоохор майлзны иш
- 200 гр улаан лооль эсвэл улаан лоольны шүүс
- 100 грамм бууцай
- 100 гр тараг
БЭЛТГЭХ:
- Төмсөө чанаад, зүсэж бэлдэнэ.
- Тунагаа сэрээгээр жижиглээд төмсөн дээрээ нэмнэ.
- Улаан лооль, цоохор майлз, бууцайгаа хэрчинэ.
- Бэлэн болсон энэ бүхэн дээрээ тарагаа хийж хутгаад салад бэлэн болно.
Ингээд та шинэ ургацын жижиг төмсөөр хийдэг шинэхэн саладны жортой боллоо. Мөн энэ саладнуудаа өөрийн дуртай ногоонуудаараа баяжуулаад идсэн ч болно шүү дээ. Төмстэй бүх төрлийн ногоо хосолдог, шинэ ургацын ногоогоор шинэхэн амтлаг салад хийж гэр бүлээ жинхэнэ “витаминаар бөмбөгдээрэй”.
Эх сурвалж: https://takprosto.cc/kak-prigotovit-molodoy-kartofel/