Өнөөдөр та бүхэндээ эмэгтэйүүдэд какао ямар ач тустай болохыг тэр тусмаа яагаад 40+ насныхан какаог заавал хоолныхоо цэсэнд оруулах ёстойг танд хэлэх болно.
КОКОА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ
Какао нь бидний биед нэн шаардлагатай бүх төрлийн микроэлементүүдийг агуулдаг бөгөөд цинкийн агууламжаараа хамгийн өндөр болох нь тогтоогдсон байдаг. Какао-шошонд уураг (12-15%), тос, нүүрс ус (6-10%), В бүлгийн амин дэм, ширхэглэг, антиоксидантууд агуулагдана. Саяханы нэгэн судалгаагаар какаонд кокохил гэх нэгэн холбоос байгааг тогтоожээ, энэ нь арьсны эс нөхөн төлжих, шарх эдгэрэх, үрчлээ багасахад нөлөөлнө. Үүнээс гадна апикатехин гэх бодис агуулдаг – хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг аюулт өвчнөөс хамгаална.
Ахмад настнуудын дунд тусгай судалгаа хүртэл хийж байсан. Эрдэмтэд какао тогтмол хэрэглэх нь хүнийг эрүүлжүүлж, сэтгэл санаа сэргээгээд зогсохгүй тархийг идэвхжүүлж, оюуны чадварыг нэмэгдүүлдэг болохыг олж мэдсэн.
“Бид гэртээ үргэлж какао иддэг. Гэхдээ өмнө нь би зөвхөн ач зээ нартаа зориулж хоол хийж өгдөг байсан. Харин одоо өөртөө охиныхоо зааж өгсөн жороор би ундаа хийгээд дээр нь бага зэрэг шанцай, нунтаг хадаасан цэцэг нэмж өгдөг. Шанцай нь цусан дахь холестерины хэмжээг тэнцвэржүүлэхэд тустай, ой тогтоолт сайжруулна, тархины үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Хадаасан цэцэг нь хоол боловсруулалтыг хэвийн болгодог. Нэг аяга ундаан дотор маш олон биед тустай сайн зүйлс багтах болно! “
Эрүүл мэндэд гайхалтай тустай жор
Какао нь хүчтэй атниоксидант, магни, амин дэмээр баялаг. Хэрвээ та 40-өөс дээш насных бол танд маш хэрэгтэй ундаа байх болно.
Нэг аяга сүүнд би нэг цайны халбага байгалийн какао нунтаг, хагас халбага нунтагласан шанцай, хоёр хадаасан цэцэг, бага зэрэг давс нэмнэ. Эхлээд би гал дээрээ сүүгээ тавиад бусад бүх орцуудаа нэмээд халаагаад эсвэл буцалгаад авна. Би элсэн чихэр нэмдэггүй, гэхдээ бүлээн (халуун биш) уувал халбага зөгийн бал нэмнэ.
Какаоны талаар өөр юу мэдэх хэрэгтэй вэ?
Үнэхээр ч какаоны ашиг тус нь ердийн бодож байснаас илүү олон талт байдаг. Жишээлбэл, антидепрессант үйлчилгээтэй фенилэтиламин, кофеин агуулдаг. Тиймээс өглөөний нэг аяга какао нь хүн бүрийн дуртай кофе шиг эрч хүчтэй болдог. Гэхдээ энэ нь маргашгүй давуу талтай юм.
Какао дахь PP амин дэмийн агууламж нь цусыг цэвэрлэж, илүүдэл холестериныг арилгахад тусалдаг. Энэ нь уураг, өөх тосыг энерги болгон хувиргахад тусалдаг. Энэ нь 40-50 насандаа залуу наснаас хамаагүй илүү чухал гэдгийг хэлэх шаардлагагүй юм.
Какао нь кофе, цайг бодвол илүү их калоритой хэдий ч илүүдэл жинд хүргэхгүй тэр ч бүү хэл багахан хэмжээний какао нь өлсөх мэдрэмжийг бууруулдаг болохыг америкийн эрдэмтэд баталжээ. Тэр ч бүү хэл багахан хэмжээний какао нь өлсөх мэдрэмжийг бууруулна.
Хэрвээ та турахыг хүсэж байгаа бол какао уугаарай. Какаог үдээс өмнө хэрэглэхийг зөвлөж байна. Какаонд агуулагдах меланин гэх пигмент нь дулааны туяаг саармагжуулах буюу таны арьсыг нарны хэт туяанаас хамгаална.