Сүү цагаан идээний эрүүл мэндэд үзүүлэх гол ашиг тус нь яс, шүд бэхжүүлж, биеийн жинг хадгалах зэрэг юм. Хүүхдийн өсөлтөнд илүү чухал ач тустай. Насанд хүрэгчдийн хувьд шаардлагатай тэжээл агуулсан бусад хоол хүнсээр орлуулдаг бол цагаан идээ зайлшгүй хэрэглэх шаардлагагүй.
1. Таны толгойн өвдөлт багасна
Боловсруулсан сүүн бүтээгдэхүүн нь үнэндээ мигрень үүсгэдэг. Хэрэв та стресст ороогүй, сайн унтаж, кофены хэрэглээгээ хязгаарласан боловч толгой өвдөөд байвал цагаан идээ хариулт байж болох юм. Тиймээс үүнийг хэрэглэхээ болихыг хичээгээрэй, тэгвэл таны мигрень зогсох магадлалтай.
2. Та сэтгэл хөдлөлийн хувьд илүү тогтвортой болно
Цагаан идээний найрлагад таны биейин даавартай зөрчилдөх олон даавар байдаг. Эдгээр дааврууд холилдсон тохиолдолд сэтгэлийн өөрчлөлтөд хүргэдэг. Тиймээс, хэрэв та сүүн бүтээгдэхүүн идэхээ болих юм бол эдгээр нэмэлт гормонуудад өртөхгүй бөгөөд сэтгэл хөдлөлийн хувьд илүү тогтвортой болж магадгүй юм.
3. Гэдэс дүүрсэн мэдрэмж авахгүй
Насанд хүрэгчдийн 65% нь лактозыг шингээх чадвар буурсан байдаг бөгөөд үүнээс шалтгаалан цагаан идээ хэрэглэх нь гэдэс дүүрэх, хий үүсэх, суулгах шалтгаан болдог гэсэн үг юм.
Хэрэв танд байнга тохиолддог бол та сүүн бүтээгдэхүүнд мэдрэг хүмүүсийн нэг байж магадгүй юм. Шинэ хоолны дэглэмээ олохын тулд эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилцан шийдэлд хүрэх хэрэгтэй.
4. Таны арьс цэвэр толигор болно
Сүү цагаан идээнд мэдрэмтгий байдаг ч түүнийгээ хэрэглэсээр байгаа хүмүүс завсарлага авах хэрэгтэй. Учир нь сүүн бүтээгдэхүүн нь батга үүсгэдэг дааврууд агуулдаг. Тиймээс танд батга асуудал үүсгээд байгаа бол хоолны дэглэмээ тохируулж, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
5. Шаардлагатай шим тэжээлийн дутагдалд орно.
Гэсэн хэдий ч цагаан идээ нь кальци, уураг, D ба B12 витаминаар баялаг бөгөөд эрүүл мэндэд маш их ашиг тустай байдаг. Хэдийгээр эдгээр нь хүүхэд, өсвөр насныханд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг ч насанд хүрэгчид хүртэл эдгээр шим тэжээлийг авч байх ёстой. Хэрэв үгүй бол та илүү амархан өвдөж магадгүй юм. Хэрэв та сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхаар шийдсэн бол сүүн бүтээгдэхүүний баялаг шим тэжээлийг сардин, хулд загас, ургамлын гаралтай сүүн бүтээгдэхүүнээр орлуулж үзээрэй.
Эх сурвалж: brightside
Орчуулсан: Х.ИТГЭЛ