Таны биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтний нэг нь бөөр юм. Биеийн жингийн 0.3%-тай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисуудыг шээсээр дамжуулж шүүж гаргадаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Тиймээс та бөөрөө сайн арчилж, эрүүл байлгахыг хичээх хэрэгтэй. Харамсалтай нь, зарим хоол хүнс хэт их идвэл хор хөнөөл учруулж, хэвийн үйл ажиллагаанд нь нөлөөлж болзошгүй юм.
Хэрэв таны бөөр асуудалтай бол бөөрийг ноцтой гэмтээж болзошгүй хамгийн түгээмэл 7 хоолны жагсаалтыг гаргажээ.
1. Авокадо
Хэдийгээр авокадо нь олон янзын тэжээллэг чанараараа алдартай ам сайтай байдаг хэдий ч хэт их идэх нь бөөрөнд, ялангуяа бөөрний өвчтэй бол аюултай байж болзошгүй юм. Үүний шалтгаан нь энэ жимс нь маш өндөр хэмжээний кали агуулсан байдаг.
Бидний биед энэ эрдэс бодис хэрэгтэй байдаг боловч цусан дахь кали нь хэт их байвал булчин татах, зүрхний цохилт хэвийн бус болох зэрэг ноцтой асуудал үүсгэдэг.
2. Мах
Хэт их мах идэх нь бөөрний асуудалд хүргэж болзошгүй юм. Учир нь амьтны гаралтай уураг бодисын солилцоонд ороход бөөрөнд маш хүнд ачаалал өгдөг. Амьтны гаралтай уургаар баялаг хоол нь бөөрний чулууг үүсгэдэг. Мах нь бөөрний чулуужих нийтлэг шалтгаан болох шээсний хүчил ялгаруулах үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
Үүний оронд та илүү их ногоо, самар идэж болох бөгөөд ингэснээр таны биед шаардлагатай уургийг авах болно.
3. Давс
Эрүүл хоолны дэглэмд өдөрт хамгийн ихдээ 2300 мг натри (нэг халбага орчим давс) хэрэглэх ёстой. Хэрэв та хэт их давс идвэл натрийн илүүдлийг арилгахын тулд бөөрөнд ачаалал өгч цусны даралт ихсэхэд хүргэж болзошгүй.
Бөөрөө эрүүл байлгахын тулд давс их хэрэглэхийн оронд хоолондоо халуун ногоо, ургамлын гаралтай хоол амтчлагч хэрэглээрэй. Лаазалсан шөл, хүнсний ногоо, хөлдөөсөн пицца, салат гэх мэт боловсруулсан, савласан хүнсний бүтээгдэхүүн нь ихэвчлэн давс ихтэй байдаг тул та хэрэглээгээ багасгаж байх нь зүйтэй.
4. Гадил
Хэрэв таны бөөр өвддөг бол эрүүл байхын тулд зөв хооллолт, зөв сонголт зайлшгүй шаардлагатай. Гадил жимс нь калийн агууламж өндөр хэмжээтэй тул бөөрний асуудалтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Эрүүл насанд хүрсэн хүн өдөрт 3500-4700 мг кали хэрэглэх ёстой бөгөөд дунджаар гадил жимсний (150 гр) 537 мг агуулдаг. Гэхдээ хэрэв та бөөрний өвчнөөр шаналж байвал калийн хэмжээ бага байх ёстой тул таны бие илүүдлийг шүүж чадахгүй тул эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй юм.
5. Цагаан идээ
Сүүн бүтээгдэхүүн нь амин дэм, шим тэжээлээр баялаг боловч хэт их сүү, тараг, бяслаг нь сайнаас илүү их хор хөнөөл учруулж болзошгүй юм. Цагаан идээнд агуулагдах фосфорын хэмжээ их тул бөөрөнд ачаалал өгч болзошгүй юм.
Хэрэв таны бөөр бүрэн ажиллагаагүй бол таны цусан дахь нэмэлт фосфорыг арилгах боломжгүй тул цаг хугацаа өнгөрөх тусам яс сийрэгжиж, суларч, хугарах эрсдэл нэмэгддэг.
6. Бүхэл үрийн улаан буудайн талх
Улаан буудайн бүх талх нь эрүүл, тэжээллэг боловч их хэмжээгээр, ялангуяа бөөрний эмгэгтэй хүмүүст идэх нь бөөрөнд ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй юм. Энэ нь энэ төрлийн талханд агуулагдах фосфор, кали их хэмжээгээр агуулагддагтай холбоотой юм.
Нэг ширхэг бүтэн үр тарианы талх 81 мг кали, 57 мг фосфор агуулдаг бол нэг ширхэг цагаан талхтай харьцуулбал ердөө 37 мг кали, 35 мг фосфор агуулдаг.
7. Жүрж ба жүржийн шүүс
Жүрж, жүржийн шүүс нь илчлэг багатай, С аминдэмээр баялаг боловч кали их хэмжээгээр агуулдаг. Дундаж хэмжээний жүрж нь 240 мг кали, нэг аяга жүржийн шүүс 470 мг орчим агуулдаг.
Эдгээр тоонуудаас харахад жүрж, жүржийн жүүс, ялангуяа бөөр өвдсөн үед хязгаарлагдмал хэрэглээтэй байх ёстой. Таны бөөр илүүдэл калийг цуснаас гаргаж шүүж чадахгүй бол энэ нь таны биед маш аюултай байж болзошгүй юм.