Таны арьсны ялзралтыг бүдгэрүүлж арилгах 6 арга

Арьсны язралтын сорви нь ихэвчлэн улаан эсвэл нил ягаан өнгөтэй байдаг ч бага багаар өнгө нь цагаан болж өөрчлөгддөг. Шинэхэн язралтын тэмдэг нь цусны судаснуудын өсөлтийн  үедээ байгаа тул улаарч харагддаг ба энэ үед эмчилвэл хамгийн тохиромжтой байдаг. Цагаан өнгөтэй болсон бол эмчлэхэд харьцангуй хэцүү боловч байгалийн аргаар бүдгэрүүлж болно.

Язралт нь таны биед гэм хоргүй хэдий ч гадаад үзэмж харагдах байдлаас болж сэтгэл гутрал, таагүй сэтгэл төрүүлдэг.

1. Ретиноид тос хэрэглэх

Ретиноид нь улаан язралтын сорвийг эмчлэхэд үр дүнтэй болох нь батлагдсан байдаг. Энийг хэрэглэхэд таний бие дээр байгаа язралтыг сараас бага хугацаанд багасгах боломжтой. Ретиноид нь коллагенийг нөхөн сэргээхэд тусалдаг бөгөөд язралтыг эмчилж таны арьсыг өмнөх шигээ хэвийн байдалтай болгож харагдуулдаг.

2.Арьс арчилгааны цацлага.

“Нарны хамгаалалттай цацлага” нь язралтын улайлтыг далдалж, тэдгээрийг бага харагдуулдаг. Хэрэв танд язралт байгаа бол наранд борлохыг зөвлөдөггүй. Энэ нь сунгасан арьсыг харлуулж, ул мөрийг илүү мэдэгдэхүйц болгодог.

3. Зөв хооллох

Улаан язралтыг арилгах шидэт хоол байдаггүй боловч зарим бүтээгдэхүүн нь арьсны эрүүл мэндийг сайжруулж, язралтыг бууруулахад тусалдаг. Эмнэлгийн мэргэжилтнүүд таны арьсыг зөөлөн байлгаж, язралт явагдуулахгүйн тулд их хэмжээний ус уухыг зөвлөж байна. Самар эсвэл загас зэрэг цайраар баялаг хоол хүнс нь эрүүл, гэрэлтсэн арьсыг бий болгодог.

4. Гуужуулалт тогтмол хийх

Тогтмол гуужуулах нь таны биеийн илүүдэл үхэжсэн арьсыг язрахаас сэргийлдэг. Энэ нь бусад эмчилгээний аргуудтай зэрэгцэн илүү үр дүнтэй байдаг тул язралт явагдахаас өмнө үхсэн арьсыг гуужуулж арилгах нь бусад эмчилгээнээс илүү сэргийлэх боломжийг олгодог.

5. Жингээ хассан хэвээрээ байх

Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь жингээ хэвийн хэмжээнд байлгахад туслах ба язралтаас сэргийлж чадна. Хэрэв таны арьс жин нэмэх, турах гэх мэт үедээ стресст ороогүй бол язралтыг бүдгэрүүлэхэд илүү хялбар байх болно.

6. Микронедлинг туршиж үзэх.

Микронедлинг нь арьсны дээд давхаргад жижиг зүү ашиглан жижиг цооролт үүсгэдэг. Энэ нь арьсны язралтыг үүсгэдэг арьсны давхаргад чиглэгддэг. Энэ нь арьсыг “цочирдуулж”, шархыг эмчлэхийн тулд илүү их коллаген ялгаруулж бие махбодийн хариу урвалыг өдөөдөг байна.

ОРЧУУЛСАН: Х.ИТГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *