Бидний ихэнх нь чидун жимсний тосыг хоол хийхэд болон соус болгон хэрэглэдэг боловч үнэн хэрэгтээ ууж хэрэглэх нь таньд илүү их үр ашигаа өгдөг байна. Энд зүрхэнд эерэг нөлөө үзүүлдэг гэдгээрээ алдартай ч үүнээс өөр олон гайхамшигтай давуу талууд байдаг байна.
Таны арьсанд эерэг нөлөө үзүүлнэ
Чидун жимсний тос нь олон гоо сайхны бүтээгдэхүүний чухал найрлага болдог бөгөөд таны хоолны дэглэмийн нэг хэсэг болвол арьсанд тань ашиг тусаа өгөх болно. Энэ нь улайлт, хаваныг багасгаж, нүүрний үрчлээг удаашруулдаг байна. Чидун жимсний тос нь бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй бөгөөд байгалийн ариутгагчийн үйлчилгээ үзүүлдэг.
Жингээ хаяхад туслана
Чидун жимсний тосоор баялаг хоолны дэглэмтэй газар дундын тэнгисийн бүс нутгаах хийсэн судалгааны үр дүнд биеийн жинд сайнаар нөлөөлдөг болохыг баталсан байдаг. 180 гаруй хүнийг хамруулан 3 жилийн турш хийсэн судалгааны үр дүнд чидун жимсний тос нь биеийн жинг хасахад тустай болохыг баталсан байна.
Таны тархинд сайнаар нөлөө үзүүлнэ
Чидун жимсний тосыг тогтмол идэх нь тархины эсийн доторхи товрууг арилгахад тусалдаг байна. Эдгээр товруу нь дэлхийн хамгийн түгээмэл сэтгэцийн өвчин болох Альцгеймер (Alzheimer)-ийн өвчнийг үүсгэх эрсдэгтэй. Чидун жимсний тосыг тогтмол хэрэглэдэг хүмүүс өөх тос бага хэрэглэдэг хүмүүсээс илүү ой санамж сайтай байдаг.
Таны ясны бат бөх байдлыг дэмжинэ
Чидун жимсний тос дахь микроэлементүүд нь ревматоид артрит (rheumatoid arthritis) өвчтэй хүмүүст ашиг тустай байдаг. Энэ нь омега-3 тосны хүчлийн баялаг эх үүсвэр болох загасны тостой хослуулбал илүү үр дүнтэй байдаг. Илүү байгалийн чидуны тосноос олдсон нэгдэл нь үе мөчний үрэвслээс үүдэлтэй гар барих, үе мөч өвдөх, өглөөний хөшүүн байдлыг эсрэг үр сайтай байна.
Үрэвслийг бууруулна
Чидун жимсний тос болон бусад омега-3 тосны хүчлээр байлаг хүнсний бүтээгдэхүүнээр хоолны орц найрлагаа баяжуулах нь биеийн үрэвслийг бууруулдаг. Энэ нь эргээд үрэвслээс үүдэлтэй арьсны янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд тусалдаг.
Гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ
Таны ходоодонд амьдардаг зарим төрлийн бактери нь ходоодны шарх үүсгэдэг. Чидун жимсний тос нь заримыг нь антибиотикт тэсвэртэй, хор хөнөөлтэй бактериудтай тэмцдэг байна. Өдөрт ердөө 30 грамм байгалийн чидун жимсний тос л хор хөнөөлтэй бактерийг 14 хоногийн дотор устгаж чаддаг байна.
Цусандах сахарын хэмжээг хянахад туслана
Байгалийн гаралтай чидуны тос нь цусан дахь глюкозыг бууруулдаг байна. Энэ нь таны биеийг 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс хамгаалж, түүний эрсдлийг 40% -иар бууруулдаг.