Таны бие дэх хорт бодисыг цэвэрлэдэг 7 хүнсний бүтээгдэхүүн

Бидний дархлааны системийн 80% орчим нь гэдсэнд төвлөрдөг байна. Эрдэмтэд хэрэв бид биеэ зохих ёсоор хоргүйжүүлж, ашигтай бактери гэдсэнд тэнцвэртэй байдлыг хадгалж чадвал ханиад, томууг антибиотикгүйгээр эсэргүүцэх байгалийн дархлаатай гэж үзэж байна.  Зарим хоол хүнс нь цусан дахь хүнд металлыг цэвэрлэж, өтгөрөхөөс сэргийлж, зарим нь амны хөндийн үнэртэй тэмцэж чаддаг.

1. Авокадо нь элэгнээс химийн бодисыг зайлуулдаг.

Эдгээр байгалийн тэжээллэг хүчирхэг хүнсүүд нь холестерины хэмжээг бууруулж, судсыг өргөсгөж, артерийг бөглөрөхөөс сэргийлдэг. Авокадо нь глутатион (glutathione)  хэмээх тэжээллэг бодис агуулдаг бөгөөд энэ нь элгэн дэхь синтетик химийн бодисыг хоргүйжүүлэх 30 гаруй төрлийн хорт хавдар үүсгэгч бодисын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн хувьд энэхүү жимсийг хэрэглэх юм бол байгалийн жамаар нь бууруулж, зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас зайлсхийхэд тусалдаг байна.

2. Хан боргоцой нь холестериныг бууруулдаг.

Хан боргоцой бол байгалийн гаралтай өөх шатаагч бромелейнийг (bromelain) агуулдаг бөгөөд уураг задалж, боловсруулахад тусалдаг байна.

Ялангуяа хан боргоцой нь холестериныг задалж, биеэс зайлуулахад үр дүнтэй байдаг. Мөн цусыг шингэлж, цусны өтгөрлийг задалдаг. Бромелайн ферментийг лаазлах явцад устдаг тул хан боргоцойг шинээр нь хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг.

3. Даршилсан байцаа нь хорт бодисыг зайлуулж, арьсыг цэвэрлэдэг.

Энэхүү хүнсийг даршилхаас нь өмнө “урьдчилан боловсруулдаг”  тул манай хоол боловсруулах систем амархан шингэдэг.

Энэхүү хольц нь пробиотик бөгөөд эслэгээр дүүрэн тул гэдэс дүүрэхгүй, гэдсийг агшааж, батга арилгахад тусалдаг тул арьсыг цэвэрхэн болгоно. Даршилсан байцаа нь таны биед витамин, эрдэс бодисыг илүү үр дүнтэй шингээж авахад тусалдаг. Энэ нь таны бие организм хоол боловсруулахад ашигладаг энергийг багасгадаг тул та илүү эрч хүчтэй байх болно.

4. Шинэ болон хатаасан чангаанз нь өтгөн хаталтыг арилгадаг.

Хатаасан чангаанз нь байгалийн туулга гэдгээрээ алдартай. Хэрэв таны өтгөн хатах нь их байгаад байвал энэ хүнс нь таны гэдэс дотор байгалийн “сойз” болон цэвэршүүлэх үйлчилгээтэй. Шинэ чангаанз нь асар их хэмжээний эслэг агуулсан байдаг бөгөөд ингэснээр удаан хугацаанд цатгаж, гэдэс доторхи ашигтай бактерийг тэжээж өгдөг.

Энэхүү жимс нь антиоксидант ихтэй тул байгалийн сайн цэвэрлэгээ төдийгүй таны нүдийг эрүүл байлгахад тусалдаг.

5. Спирулина нь биеийн эвгүй үнэртэй тэмцэхэд тусалдаг.

Спирулина бол цэвэр ба давстай усанд ургадаг замаг. Энэхүү бүтээгдэхүүн нь цусыг хүнд металлаас цэвэрлэх хамгийн хүчтэй бүтээгдэхүүн юм. Гэхдээ энэ ногоон нунтагийн хамгийн сэтгэл татам шинж чанар нь түүний үндсэн орц болох хлорофилл нь биеийн үнэрийг саармагжуулах чадвар байдаг нь юм.

Хлорофиллийг эмч нар “дотоод үнэр дарагч” гэж нэрлэдэг бөгөөд үүнийг хэрэглэснээр та шүршүүрт орсон мэт болдог.

6. Грэйпфрут нь танд нэмэлт эрч хүч өгч, бэлхүүсийг хэлбэржүүлдэг.

Грейпфрут нь нооткатон агуулдаг бөгөөд энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж жин хасахад тусалдаг химийн нэгдэл юм.

Эдгээр нь эслэгээр баялаг тул таныг цатгалан байлгаж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэдэг байна. Грэйпфрут жүржийн хоргүйжүүлэх алтан бэрсүүт жүржний дүрэм: та долоо хоног хоол идэх бүрдээ хагас бэрсүүт жүржийн хэрэглэн эслэг, А болон С витамин зэрэг нэмэлт тэжээлийг аваарай.

7. Өргөст хэмх нь амны эвгүй үнэрийг арилгана

Өргөст хэмх нь амыг хуурайшихаас сэргийлж, хоолны дараах үлдэгдлийг цэвэрлэдэг байна. Алимтай адил шаржигнах нь шүлсний нийлэгжилтийг идэвхжүүлж, амыг чийгшүүлэхэд тусалдаг. Мөн хэл, амныхаа хооронд зүсэм өргөст хэмх байлгах нь  амны эвгүй үнэрийг дарахад тусалдаг. Шаржигнууртай хүнсний ногоо нь шүдний гадна талаар бүрхдэг ясжилтаас сэргийлэн буйлны нянг устгадаг байна.

Орчуулсан: Х.ИТГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *