Цусан дахь САХАРын хэмжээг БУУРУУЛдаг ОРОСын уламжлалт аргууд

Сонгиныг хандлаж юунд хэрэглэдэг вэ? Өнөө цагт сахарын өвчтэй хүмүүс маш их болжээ, энэ аюулт өвчтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Оросын том хэмжээний судалгааны үр дүнгээс харахад, ОХУ-д чихрийн шижингийн 2-р хэлбэрийн тохиолдлын 50-иас бага хувь нь оношлогддог бөгөөд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо 8-9 сая хүрсэн гэсэн судалгаа гарчээ.

Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зүрх, судас, нүд, бөөр, мэдрэлийн системийн гэмтлийг үүсгэдэг. Мэдээжийн хэрэг, өвчин нь архаг хэлбэрт шилжсэн бол хоол тэжээлээ өөрчилж, дэглэм бариад энэ өвчнөөс амархан салчихаж чадахгүй.

Гэхдээ шинжилгээгээр сахарын хэмжээ хэвийнхээс ялимгүй өндөр гарсан бол цусан дахь сахарын хэмжээг бууруулах, хянах боломжтой учраас ямар нэгэн зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Ийм асуудалтай хүмүүст тохирох олон зууны турш Оросын уламжлалт анагаах ухаанд хэрэглэсээр ирсэн үнэлж баршгүй зөвлөгөө, жорууд байдаг. Эдгээрээс та бүхэндээ орчуулан хүргэж байна.

СОНГИНО ХАНДЛАХ

Орос хүмүүс сонгиныг долоон өвчинд тустай гэж ярьдаг. Гэхдээ зарим хүмүүс шинэ сонгино төдийгүй, сонгины ханд ч бас сахарын хэмжээг бууруулахад тустай гэдгийг тэр бүр мэддэггүй.

ОРЦ:

  • 3 кг бөөрөнхий сонгино
  • 250 мл ус

БЭЛТГЭХ

  1. Бүх сонгиноо 10 тэнцүү хэсэг болгож хуваана (нэг хэсэг нь нэг өдрийн эмчилгээ болно).
  2. Өглөөд нэг жижиг хэсэгийг хэрэглэнэ.
  3. Паалантай саванд хийж, усаа хийнэ.
  4. 8-10 минут буцалгана.
  5. Галаа унтраагаад, таглаж тавиад хөргөнө.
  6. Сонгиныг шүүж аваад, шингэнийг 3 хэсэгт хуваагаад, хоол идэхээс 30 минутын өмнө өдрийн 3-аар ууна.
  7. Энэ маягаар 10 хоногийн турш дараалан ууна.
  8. Хэдэн сар завсарлаад ийм маягаар дахин нэг курс эмчилгээ явагдана.
  9. Эрүүл энхийг хүсье!

ЦАГААН ЦУУтай ӨНДӨГ ХАНДЛАХ

Энэхүү жор нь өндөр үнэтэй эм хэрэглэхгүйгээр сахарын хэмжээг багасгаж, эрүүлжих аргуудын нэг юм. 10 хоногийн турш уг үйлдлийг давтан хийгээд цусны сахар ихэсэх өвчнийг мартаж болно.

ТАНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС:

  • Өндөг
  • Цуу
  • Ус

Өндөгөө хатуувтар чанана (оройн цагаар тохиромжтой). Өндгөө цэвэрлээд сэрээгээр хэд хэд хатгаарай.

Цууны уусмалаа өндөг далд орохоор гүн саванд хийнэ. Цуу нь өндөгийг бүхэлд нь бүрхсэн байх ёстой. Ингээд бүх л шөнийн турш байлгана.

Өглөө нь өндөгөө идэж, тасалгааны температурт тавьсан аяга ус ууна.

УКРОП/ГОНЬДТОЙ УС

Энэхүү гайхамшигтай ундаа нь жингээ хасах, цусан дахь сахарын түвшинг бууруулахад тустай. Гоньдтой усыг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг гэж үзэж болно.

ТАНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС:

  • 1 х/х гоньдны үр
  • 1 литр буцалсан ус
  • Халуун сав
  • Шүүлтүүр

БЭЛТГЭХ

  1. Буцалсан усандаа гоньдоо хийгээд хэдэн цаг хандлаж байлгана. Хэрэв халуун сав байхгүй бол шилэн саванд хийж таглаад тугалган цаасаар боож, гялгар уутанд хийгээрэй.
  2. Цагийн дараа ууна. Өдөрт 2 аягыг ууна: өглөө 1 аяга, үдэш 1 аяга.
  3. Гэдэс дүүрч, цанхайхгүй бол өдөрт 3-4 аяга болгон уух хэмжээг нэмэгдүүлж болно.

ХУЛУУНЫ ҮР, ШАНЦАЙ, ХАСАРВААНЬ

Цусан дахь сахарын түвшинг бууруулдаг бас нэгэн ургамал бол хулууны үр юм. Хулууны үрэнд маш олон шим тэжээл агуулагддаг!

ОРЦ:

  • 150 гр хальсалсан хулууны үр
  • Ус
  • 1/2 ц/х шанцай (амт оруулахаар)
  • 4-5 ш хасарваань

БЭЛТГЭХ

  1. Үрээ усанд 8 цагийн турш байлгана.
  2. Уснаас үрээ шүүж аваад үрээ блендэрт хийж нунтаглана. Сайн нунтаглахын тулд 4 х/х ус нэмж хийгээд блендэрдэж болно.
  3. Нунтагласан үрээ марлиар шүүж аваад шанцай, хасарвааниа бутлаж хийгээд дахин блиндерээрээ сайтар нунтаглаж өгнө.
  4. Гарсан хулууны сүүг шилэн саванд хийж хөргөгчинд хийнэ.
  5. Өдөрт 100 граммаар хоол идэхээс хагас цагийн өмнө өлөн ходоодон дээрээ ууна. 4 хоногийн завсарлагатай уух хэрэгтэй (би 4 өдөр ууж, 4 өдөр завсарладаг).

ТАРВАСны ҮРтэй ШӨЛ

Тарвасны үр нь нойр булчирхайн эсүүдэд нөлөөлж, цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг. Түүнд агуулагдах таннин, сапонин болон эслэг зэрэг нь ийм үйлдэл үзүүлдэг сайн талтай.

ОРЦ:

  • 40 г тарвасны түүхий үр
  • 1 л ус
  • 150 гр тарвасны зөөлөн хэсэг (заавал биш)

БЭЛТГЭХ

  1. Саванд нэг литр ус хийгээд зөөлөн галаар буцалгана.
  2. Усыг буцалмагц тарвасны үрээ хийгээд.
  3. Холимогоо 30 минут хэртэй зөөлөн галаар буцалгана.
  4. Галаас саваа аваад дахин нэг цаг хандлаж тавина.
  5. Шөлөө шүүгээд, тохиромжтой саванд хийнэ.
  6. Шөлөө илүү амттай болгохын тулд хэрчсэн тарваснаасаа хийж холигчинд сайтар холиж болно.
  7. Өглөөний цайнаас 30 минутын өмнө өлөн ходоодон дээрээ эхний 1 аягыг ууна. Өдөрт 1 аягаар 3 удаа ууна.

САХАРЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ АРДЫН БУСАД ЭМЧИЛГЭЭ

  1. Далив өвсны үндэс

40 грамм хатаасан далив өвсны үндэсийг 300 мл буцалсан усанд хийж 2 цагийн турш халуун саванд хандлана. Хоолны дараа тал аягаар өдөрт 3 удаа ууна.

  1. Багваахай цэцгийн үндэс

Багваахай цэцгийн үндэс нь цусан дахь сахарын түвшинг бууруулахад тустай. Хагас литр буцалсан халуун усанд нэг халбага хэртэй үйрмэг багваахайн үндэс хийж хандална. Энэ хандаа шүүгээд, гарсан шөл нь 1 өдрийн эмчилгээ болно.

  1. Хушганы нялх навчны ханд

Хушганы модны нялх навчыг 5 сард авч хатааж хэрэглэнэ. Нэг халбага нунтаг навчыг 1 аяга халуун усанд хийж 1 минут буцалгана. Дараа нь усаа хөртөл идээшүүлэх хэрэгтэй. Энэ хандаа өдөртөө хэрэглэж дуусгана.

  1. Нэрсны навчны ханд

Нэрс жимс болон нэрсний хатаасан навчны аль аль нь цусан дахь сахарын хэмжээг буурдаг. Нэг аяга буцалсан усанд 1 халбага нэрсний хатаасан навч хийгээд буцалтал нь халаана, буцалгаж болохгүй. 2 цаг хандлаад,  1/3 аягаар өдөрт 3 удаа ууна.

  1. Голт бор цэцгийн цай

5-р сард түүсэн голт бор цэцгийн навчаар цай чанаж уувал цусан дахь сахарын хэмжээ буурдаг. Голт борын 5 сарын найлзуурт цусан дахь сахарын агууламжийг хэвийн болгох шим тэжээл хуримтлагдсан байдаг. 2 аяга буцалсан усанд 2 хоолны халбагыг хийгээд, 6 цаг хандална. Өдрийн норм нь: Хандыг өдөрт 3-4 удаа уух хэрэгтэй.

  1. Гэрийн хошоонгор цэцэг ба түүний навч

1 халбага хатаасан гэрийн хошоонгор цэцэг болон түүний навчыг буцалсан усанд (200 мл) хийгээд, дор хаяж 3 цаг хандлаж хэрэглэнэ. 1/3 аягаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна.

Одоо та сахарын хэмжээгээ хэрхэн бууруулах талаар тодорхой хэмжээний мэддэгтэй  болсон байхаа. Мэдээжийн хэрэг, уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг хэрэглэж байгаа тохиолдолд үүнтэй зэрэгцэн архи, тамхи хэрэглэхийг хориглодог бөгөөд мөн түүнчлэн зохистой хооллолтод анхаарах нь зүйтэй. Эмчилгээний аргыг сонгохын өмнө эмчээс зөвлөгөө аваарай.

Хулуу нь цусан дахь сахарыг бууруулж, холестерины хэмжээ нэмэгдэхээс сэргийлж өгдөг маш сайн ногоо гэдгийг мэдэх үү. Бид бараг өдөр болгон хоол хүнсэндээ сонгино хэрэглэдэг боловч харамсалтай нь зөвхөн түүний 30-40% -ийг нь л ашигладаг байна. Сонгины хальсанд нь илүү их микорэлементүүд агуулагддаг. Олон өвчнөөс биднийг сэргийлж өгдөг хамгийн чухал зүйлийг бид хог хаягдал болгон хаясаар байна.

Эрүүл энхийг хүсье!

эх сурвалж: https://takprosto.cc, news.gegee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait