Холливудын оддын дасгалжуулагч гоолиг нарийхан хөлтэй болгох нууцаа хуваалцжээ

Холливудын оддыг дасгалжуулдаг дасгалжуулагчийн гоолиг нарийхан хөлтэй болох нууцхан зөвлөмж.

Дон Саладино бол Америкийн алдартай дасгалжуулагч юм. Түүний Холливудын оддод зориулан гаргаж ирсэн кардио дасгалууд нь маш алдартай, эдгээр дасгалууд нь маш онцгой үр дүнтэй байдаг. Саяхан тэрээр өөрийн дасгалын зарим нууцыг олонд дэлгэжээ. Одоо хүн бүр түүний сургалтын үр дүнг өөр дээрээ мэдэрч болохоор болжээ. Бид та бүхэнд түүний гоолиг нарийхан, сайхан хөлтэй болох дасгалыг танилцуулах гэж байна. Гоолиг нарийн хөлтэй болохыг мөрөөдөж буй хүн бүхэнд энэ дасгал үр дүнгээ өгөх юм шүү, хичээж хийгээд үр дүнг нь мэдрээрэй!

Юуны өмнө танд эхлээд 2 юмуу эсвэл 4 кг жинтэй хоёр гантель хэрэг болно. Мөн та өдөр бүр дасгал хийх бүртээ энэ 3 багц дасгалыг хийж байх хэрэгтэй. Дасгал хооронд 1-2 минут завсарлаарай.

1. Хоёр тийш савлах хөдөлгөөн

Хөлдөө мөрний хэмжээний зай аваад цэх зогсоно. Өөрийгөө цагний нүүрэн дээр зогсож байна гээд төсөөлөөрэй. Хамгийн голд нь зогсоод 12 –ийн тоо руу хараарай. Өвдөг, тохойгоо бага зэрэг нугалаад 1 цаг руу харайгаад буухдаа баруун хөл дээрээ буугаарай. Зүүн хөл дээш өргөгдсөн байх ёстой. Дараа нь төв рүүгээ буцаж үсрэхдээ зүүн хөл дээрээ бууна.

Гурав болон таван цаг руу баруун хөлөөрөө, арван нэг, ес, долоон цагууд руу зүүн хөлөөрөө харайх байдлаар энэ хөдөлгөөнийг ээлжлэн хийнэ.

2.Планк

Доош харж хэвтээд, хоёр гартаа гантель аваарай. Гантелиа баруун гарынхаа тохойг нугалж өргөнө. Гараа доошлуулаад энэ дасгалыг зүүн гартаа мөн адил давтан хийнэ. Энэ хөдөлгөөнийг нэг гартаа 10 удаа хийгээд, нөгөө гартаа солбиж мөн 10 удаа хийнэ. Энэ дасгал нь мөн хэвлийн булчинг маш сайн чангалдаг үр дүнтэй дасгал юм.

3.Гантелтай дасгал

Зүүн гартаа гантелиа бариад хөлдөө мөрний хэмжээний зай авна. Баруун хөлөө урагш сунгаж тавиад зүүн гараа дээшээ өргөнө. Дараа нь хоёр өвдөгийг нэгэн зэрэг нугалаад доош суух байдлаар доошлоод дээш босно. Ингэхдээ зүүн гарыг дээш өргөсөн хэвээр байна. Нөгөө гартаа гантелиа сольж бариад уг дасгалыг давтаж хийнэ, хөлөө ч мөн солино. Хөл тус бүрт 10 удаа давтаж хийнэ.

4.Тэнцвэр, тэсвэртэй байдлын шалгуур

Зүүн гартаа гантелиа бариад хөлдөө мөрний хэмжээний зай авна. Баруун хөлөө шалнаас хагас метрийн зайнд өргөнө, ингэхдээ өвдгөө зөв өнцөг гаргаж өргөсөн байх хэрэгтэй. Гантельтай зүүн гараа эгц дээш өргөөд буцааж доош нугалах хөдөлгөөн хийнэ, ингэхдээ баруун гараа атгаж өгөх бөгөөд баруун хөлийг доошлуулахгүй байх ёстой. Гараа солиод дасгалыг хөл тус бүртээ 10 удаа давтаж хийнэ.

Та кино одод шиг нарийхан хөлтэй болохыг мөрөөддөг бол энэхүү дасгалуудыг хийгээд үзээрэй, таны мөрөөдөл биелэх болно!

Орчуулсан: Х. Гэгээн

Эх сурвалж: takprosto.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *