Хэрэв таны бяцхан үрийн бие зовиуртай юмуу эсвэл таагүй байвал хөнгөн массаж хийж өгснөөр тэднийг тайвшруулахад тусалах болно. Нялх хүүхэд ая тухыг мэдрэх, рефлексологи хийхэд маш мэдрэмтгий байдаг. Хүүхдийн эмчийн зөвлөмжийг дагаж хүүхдийнхээ хөлд иллэг хийж өгснөөр таны хүүхэд зовиургүй, сэргэлэн цовоо болж чадна.
1. Шүд өвдөх
Хэрэв таны хүүхэд шүдээ хавирч байгаа бол өвдөлтийг намдаахын тулд хөлийнхөө хурууны үзүүрийг зөөлөн иллэг хий. Дээд ба доод эрүү ба шүдтэй тохирох цэгүүд нь хөлийн хурууны доор байрладаг. Хүүхдийн хөлийн хуруунд даралт өгөх нь шүдний өвдөлтийг арилгах байгалийн гаралтай арга юм.
2. Ханиад хүрч нусгайрах
Хүүхдийнхээ хөлийн хурууг үрэх нь хамрын ханиадыг илааршуулахад тусална. Хамрын хөндийтэй тохирох гол цэг нь хөлийн эрхий хурууны үзүүр дээр байрладаг. Энэ цэгийг зөөлөн массаж хийснээр та хүүхдэд ханиадны шинж тэмдгийг арилгахад тусалж чадна.
3. Цээж хөндүүрлэх
Хэрэв таны хүүхэд цээжний түгжрэлтэй тэмцэж байгаа бол хөлийн дунд хуруунд байрлах цэгд зөөлөн иллэг хийж өгөөрэй. Та үүнийг эрхий хуруугаараа дараад дээш доош иллэг хийж болно. Мөн та хоёр гарынхаа хурууг хүүхдийнхээ хөлөөр ороож үзээд эрхий хуруугаараа уг хэсгийг зөөлөн дараарай.
4. Хэвлий гэдэс хямрах
Хүүхдийнхээ хөлийн улны дунд хэсэгт иллэг хийснээр гэдэс хямрах үед тустай. Хөлний төвд хөнгөн иллэг хийх нь ходоодны өвдөлтийг намдаах байгалийн арга юм.
5. Хоол боловсруулах чадваргүй болох
Хөлийн зөөлөн массаж нь таны хүүхдэд хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Хөлийн эрхий хуруунаас 4 хурууны алсад байрлах цэг дээр хөнгөн даралтыг хийснээр ходоод гэдэс, ходоод өвдөх, дотор муухайрах зэрэг өвчин намдана.
6. Хийгээр дүүрэх
Хүүхдийнхээ хөлд массаж хийх нь хийгээр дүүрсэн гэдэсний зовиур арилах болно. Эрхий болон долоовор хурууны хооронд байрлах цэгийг өдөөх нь дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэхийг арилгана.
7. Өтгөн хаталт
Хөлийн массаж нь өтгөн хаталтыг арилгадаг гэсэн судалгаа гарчээ. Хэвлий нь өвдвөл хүүхдийн өсгийг бага зэрэг илж өгөөрэй. Хөлийн энэ хэсэг нь гэдэстэй холбоотой бөгөөд өтгөн хаталттай холбоотой асуудлыг аяндаа зөөлрүүлж чаддаг.
Орчуулсан: Х.Сайханаа