Хамар битүүрэх зовиурыг мэдэрч байгаа хэн бүхэн аль болох хурдан үүнийг арилгахыг хүсэх болно. Та доорх аргуудыг хэрэглэснээр ердөө 15 минутын дотор уг зовиураас салах боломжтой.
6. Хоёр хөмсөгний хооронд буй цэгт иллэг хийж өгнө.
Энэ массажийг минутын турш зөөлөн хийж өгснөөр тайвшруулна.
Энэхүү массаж нь хамрын салстад нөлөөлдөг: энэ нь синусын хуурайшилт, үрэвслийг сааруулдаг, урьдчилан сэргийлэх нөлөөтэй бөгөөд энэ нь урд талын синусын даралтыг буурдаг.
5. Хамрын синусуудын иллэг.
Зурагт харуулсан эдгээр 2 цэгт тойрог хэлбэрээр 1-2 минутын турш дунд болон долоовор хуруугаараа иллэг хийж өгснөөр хамрын хөндийн битүүрэл арилж амьсгалахад илүү хялбар болно.
4. Хамар болон уруулын хооронд хийх иллэг.
Уруул болон хамрын хооронд 2-3 минутын турш зөөлөн иллэг хийнэ. Энэхүү иллэг нь хамрын хавдрыг арилгахад тусална.
3. Агаар чийгшүүлэгч ашиглах.
Агаарын чийгшил 40%-аас бага бол хамрын салст нь хатаж, чөлөөтэй амьсгалахад саад учируулах болно. Хэрэв чийгшил хэтэрхий бага байвал нян үржих нөхцөл бүрэлдэх болно. Чийгшилийн хэмжээ 40% -иас 60% хооронд байх нь хамгийн тохиромжтой үзүүлэлт юм.
2. Хамартаа халуун жин тавих хэрэгтэй.
Халуун усанд дүрсэн алчуураар жин тавьж өгөх нь маш их тустай. Конпресс нь хэтэрхий их халуун байж болохгүй яг л тохирсон хэмтэй байх хэрэгтэй. Халуун жин тавьсны дараа илүү их шингэн ялгарч битүүрэл арилна. Та давстай усаар угааж эсвэл нусаа сайтар нийж өгөх хэрэгтэй.
1. Харшилаас үүдэлтэй хамрын нус гоожиж байгаа бол та дасгал хийгээрэй.
Зүрхний цохилт хангалттай нэмэгдэж, биеийн дулаан нэмэгдсэн үед хамрын хөндийг цэвэрлэж нусаа нийхэд илүү хялбар байх болно. 15 минут хөдөлгөөн хийснээр харшлын ринитийг арилгахад тусална. Харин та харшил үүсгэгчээс зайлсхийвэл зохимжтой.