Таныг МӨНХийн ЗАЛУУ наслуулах нууц

Хоолоо сайн зажилж идвэл таргалахгүй

Хоолыг 10 удаа зажилж залги. Эмч нар 30 удаа зажил гэдэг ч ганц халбагадахдаа дор хаяж 10 зажил гэсэн үг.

Хэрэв илүүдэл жингээс салахыг хүсч байгаа бол хоолоо аль болох сайтар, удаан хугацаагаар зажилж байх хэрэгтэй гэдгийг Харбины их сургуулийн эрдэмтэд зөвлөж байна.  Хэрэв сайн зажлах юм бол калорийн хэмжээ буурдаг байна. Судалгааг явуулахад 40 сайн дурынхныг оролцуулжээ.

Тэд хоолоо 40 удаа зажлах ёстой болсон байна. Ийм маягаар 12 хувиар бага хоол идэж болдгийг эрдэмтэд тогтоожээ. Их зажилна гэдэг нь хүн хэтрүүлэн хоол хүнс идэхгүй, ингэснээр ходоод дүүрчихлээ гэх дохиог уураг тархинд өгөх хугацаа гарч ирдэг байна. Мөн өлсөхөд нөлөөлдөг гормон болох грелины түвшин буурна.

Эрдэмтэд олж илрүүлсэн онолоо батлахын тулд 16 гоолиг болон 14 илүүдэл жинтэй хүмүүс дээр туршилт явуулжээ. Тарган болон туранхай хүмүүс хоол хүнсийг зажлахдаа нилээд ялгаатай байдгийг ч эрдэмтэд тогтоосон байна.

Өдөрт цөөн хэдэн минут ч болов цоо шинэ мэдээ сонсч, номын нэг хуудас эргүүлж, хүүхдийнхээ хичээлд туслангаа өөртөө мэдлэг олго. Тархи бол суурь машин мэт арчилгаа орно. Зэвэрч зогсох мэт эмэгтэй хүний тархи маш хурдан өтлөдөг.

Өдөрт 15 минутаас хэтрэлгүй унтаж хэвш.

Өтгөн хатахаас сэргийл. Өглөөний цайг тогтмол уух. 3-4 цаг болоод бага зэргийн хүнс заавал идэж хэвш.

Хаа ч явсан булчин чангалах суллах дасгал 3 секундэд хийж бай. Өдөрт 10 удаа дуу аяла.

Гэр бүлийн амар амгалан байдлыг сахь. Нөхөртөө хүүхэд мэт эрхэлж чанга инээж бай. Сэтгэлдээ хүнийг үзэн ядаж хор санаж дотроо цухалдуулан уур уцаарыг түрүүнд бүү тавь.

Баруун тийш харан өвдгөө үл ялиг нугалан биеээ бөхийлгөн хэвтэж байгаад унтаарай. Энэ байрлал бол хүүхэд эхийн хэвлийд байх үеийн байрлал ба зүрхэнд ачаалал бага очиж, судсаар цусны эргэлт чөлөөтэй гүйн маш хурдан гүн нойрсолтод оруулдаг байрлал юм.

Усанд орсны дараа алчуураар арчилгүй хатааж байвал тустай. Таны биеийн арьсыг булбарай зөөлөн байлгах ба хуурай арьс хүнийг хурдан хөгшрүүлдгийг санахад илүүлэхгүй.

Хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй

Төрөл бүрийн амин дэм, шим тэжээлээр баялаг шингэн уух нь арьсыг цэвэр, толигор байхад нэн тустай байдгийг бид сайн мэднэ. Япон эмэгтэйчүүд хоол хүнсэндээ ихэвчлэн үр тариа, буурцаг, далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногоо гэх зэргийг ашигладаг бөгөөд хэтрүүлж идэхгүй байхыг үргэлж хичээдэг гэнэ. Хоолоор авч байгаа амин дэмийн хэмжээ арьсны эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг байна.

Витамин С

Витамин С нь арьсыг илүү өнгөлөг харагдуулаад зогсохгүй, нөсөө толбо, олон төрлийн үрэвслээс сэргийлж, коллагенийг ихэсгэдэг болох нь батлагджээ. Иймд хоол хүнсээрээ дамжуулж эсвэл нэмэлтээр хэрэглэн Витамин С-ээ нөхөхийг зөвлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *