Хэрвээ та олон сарын турш хоолны дэглэм барьсан ч жин хаяхгүй байвал энэ нь эстроген дааврын түвшинтэй холбоотой байж болох юм. Учир нь эстроген дааврын түвшин нэмэгдэх үед жин нэмэгдэж, уургийг боломжит түвшингээр нь багасгах хэрэгтэй. Дааврын тэнцвэртэй байдал алдагдсанаас болж сэтгэл санаа тавгүйтэх, уур уцаартай болох, царай зүс алдахаас гадна удаан үргэлжилбэл хүнд өвчлөлд ч хүргэж мэднэ.
Эстрогений түвшин өсөх зайлшгүй 2 шалтгаан байдаг нь бэлгийн бойжилтийн үе болон жирэмслэлтийн үе байдаг. Бусад шалтгаан нь эстроген даавар агуулсан хоол хүнс хэт их идсэнээс илүүдэж болно. Тиймээс та хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо орц, найрлагыг нь анхаарч байх хэрэгтэй юм.
Эдгээр шалтгаанаас гадна бидний амьдралын хэв маягтай холбоотой бусад шалтгаанууд байж болно:
- Согтууруулах ундаа ба эмийн хэрэглээ
- Зүрхний өвчин, чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэлт
- Стресс
Дараах 8 шинж тэмдэг илрэх нь дааврын тэнцвэртэй байдал алдагдаж буй болохыг илтгэнэ.
1.Эрүү болон шанаанд батга гарах
Нүүрний бусад хэсгээр эрүүл хэдий ч зөвхөн эрүү, шанааны хэсгээр идээтэй батга гарах нь дааврын үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс өдөр тутам сайтар цэвэрлэхээс гадна дааврын тэнцвэртэй байдлаа хангаснаар эдгэж болохыг эмч нар онцолжээ.
2. Хөх хөндүүр болох
Эмэгтэйчүүдийн жирэмсний үе болон сарын тэмдэгийн үед эстроген дааврын өөрчлөлт явагдаж хөх хөндүүр болох шинж тэмдгээр илэрдэг байна.
3. Сэтгэл санаа тогтворгүй болох
Дааврын тэнцвэр алдагдсанаас бие сульдаж, хүч тэнхээгүй болохын зэрэгцээ сэтгэл санаа хямарч, гутарч, өөртөө итгэлгүй болох нь бий. Энэ үед эстриол, прогесторон, тестостерон зэрэг дааврууд алдагдана.
3.Таны хөхөнд хэвийн бус шинж тэмдэг илрэх
Хэрэв та эстроген давамгайлж байгаа бол таны хөхний хавдар, уйланхай үүсч болно. Энэ үед хөх эмзэг болж эсвэл хөндүүрлэж өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ та хөхний хавдрыг олж мэдсэн бол даруй эмчид очоорой.
4. Үс унах
Үс өдөрт бага хэмжээгээр унах нь хэвийн ч нэг дор их хэмжээгээр унах нь эстроген гэх дааврын дутагдал болон илүүдлийн шинж юм. Жирэмсэн, төрөөд удаагүй эхчүүдэд болон цэвэршилтийн үеэр үс унах нь бие өөрийн дааврыг зохицуулах үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой.
5. Богино хугацаанд их жин нэмэгдэх
Эстроген дааврын түвшин их байх үед таны юу идэхээс үл хамааран та жин нэмэх бөгөөд ялангуяа таазаараа илүү нэмдэг юм. Мөн дааврын бэлдмэл хэрэглэх, жирэмслэлтээс хамгаалах эм уух үед хүний биеийн онцлогоос хамааран таргалалт явагдана.
6. Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах
Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарах, хатгуулж өвдөх нь бий. Бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч удаан хугацаанд их хэмжээгээр өвдөх нь дааврын тогтолцоо алдагдснаас шалтгаална. Сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж хугацаанаасаа гэнэт эрт ирэх эсвэл оройтож ирэх шинж тэмдэг илэрч болно.
7. Ердийнхөөс их ядарч, сульдах
Хэрвээ унтаж амарсан ч та ердийнхөөс илүү ядрах мэдрэмж байнга төрж байвал энэ нь дааврын түвшинг шалгаж үзэх хэрэгтэй гэдгийг анхааруулах тэмдэг болно.
8. Нойргүйдэх
Унтах үедээ байнга сэрж, хар дарж зүүдэлдэг бол дааврын тэнцвэр алдагдсаныг илтгэж байна. Нойргүйдэх, нойроо сайн авч чадахгүй байгаа гол асуудал нь дааврын процесс алдагдсанаас үүдэлтэй.
Эстроген дааврын түвшнийг хэрхэн бууруулах вэ?
Юун түрүүнд махны хэрэглээгээ хязгаарлаж, махыг хүнсний ногоогоор орлуулаарай. Ислэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь мөн эстроген дааврыг биеэс ялгаруулахад тустай байдаг учир маалингын үр, алим, лийрийг идэж болно. Мөн эфирийн тос болон розмарин нь дааврыг тэнцвэржүүлж, ой тогтоолтыг сайжруулах юм.