Толгой өвдөх нь тухайн өдрийн ажлын чадамжийг бууруулж, гэр бүлийн харилцаанд нөлөөлж, мөн өдөр тутмын үйлдэл хийхэд хэцүү болгодог. Нийт хүмүүсийн 1/3 нь толгой өвддөг зовиуртай байдаг бол үүнд эмэгтэйчүүд илүү их өвддөг байна.
John Hopkins эмнэлгийн эмч Nauman Tariq толгойны өвдөлт эмэгтэйчүүдийн ямар даавартай хамааралтай болоод тэд эрэгтэйчүүдээс илүү их өвддөгийг тайлбарлажээ.
Даавар хамааралт толгойн өвдөлтийн шалтгаанд:
- биений юм ирэх
- жирэмслэлтээс хамгаалах эм уух
- жирэмслэлт
- хөхүүл байх
- цэвэршилт орно.
Яагаад даавар гэж?
Эстроген даавар нь эмэгтэйн нөхөн үржихүйн хөгжил, зохицуулгад гол үүрэг гүйцэтгэдэг. Эстрогены түвшин хэлбэлзэх ямар ч үед толгой өвдөх нөхцөл болж болно, яалангуяа биений юм ирэх үед эстрогены түвшин буурах үед. Мөн цэвэршилтын эхэн үе болон умай авхуулах мэс засалд орсон эмэгтэйчүүдэд толгой өвдөх шинж илэрдэг.
Биений юм ирэхтэй холбоотой толгой өвдөлт
Бэлгийн бойжилтын өмнө эмэгтэй, эрэгтэй хүүхдэд толгойн өвдөлт адил илэрдэг. Харин бэлгийн бойжилт эхэлж, анхны биений юм ирсний дараа охидод илүү их давтамжтай илэрч эхлэх бөгөөд цэвэршилтын дараа буурдаг байна.
Хэрэв та биений юмны мөчлөгтэй холбоотой толгой өвдөж байгаа эсэхээ мэдхийг хүсвэл хуанли хөтлөх хэрэгтэй. Шинж тэмдэг эхлэх үед тэмдэглэн, сарын тэмдэгтэй ямар нэгэн холбоос харагдвал эмчид хандаарай.
- Сарын тэмдгийн мөчлөг эхлэхээс өмнө эмийн эмчилгээ хийлгэх
- Жирэмслэлтээс хамгаалах эм эсвэл даавар эмчилгээ зарим эмчлүүлэгчид үр дүнтэй байдаг
- Хүнд зэргийн өвдөлт илэрвэл эмийн тусламжтай биений юмны мөчлөгийг зогсооно
Мигрень эсвэл хүчтэй толгой өвдөлт
Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл илрэг толгойны өвдөлт бол хүчдэлт толгой өвдөлт болон мигрень юм. Хүчдэлт толгой өдөлт нь толгойнд яг л уяа боосон юм шиг санагддаг бол, мигрений үед нэг талдаа лугшилт мэдрэгдэн өвднө.
Мигрений шинж тэмдэг
- Ихэвчлэн 4-72 цаг үргэлжлэнэ
- Хараанд зиш заг, эсвэл цэгнүүд харагдана
- толгой нэг талдаа өвдөх
- өвдөлт ачааллын үед нэмэгдэх
- гэрэл, дуу чимээ, үнэрт хэт мэдрэг байх
- дотор муухайрах, бөөлжих
Эмчилгээ
- Амьдралын хэв маягаа өөрчилснөөр мигренийг зохицуулж болно. Архи, стресс зэргийг бууруулж мөн хангалттай хэмжээгээр ус ууж байх хэрэгтэй (өдөрт 1.5-2.0 литр). Хэрэв таны кафейны хэмжээ нойронд нөлөөлөхүйц байвал кофены хэрэглээгээ бууруулаарай. Чанартай, бүрэн авсан нойр мигренээс сэргийлэхэд маш чухал юм.
Буруу хазалт, стрессийн улмаас үүсэх өвдөлт. Хамгийн зөв арга бол тэр хэсгийн булчинг суллаж, амраах юм.

Хамар, хацар хэсэгт өвдөж байвал хамрын дайврын үрэвсэл үүссэн байж болох юм. Эмчилгээ ихэвчлэн антибиотик, шаардлагатай тохиолболд мэс ажилбар хийнэ

Нүд орчим хүчтэй өвдөж, унтах үед ихсэх хандлагатай байна. хэдэн долоо хоног, сар үргэлжилж, нэг жил завсарлаж болно.