Хурхиралтаас хэрхэн ангижрах вэ? Энэ ундаагаар хурхиралтын асуудлыг даруй шийдэх болно!
Хэрэв та хурхирдаг бол хурхиралт нь хайртай хүмүүсийгээ унтаж амрахад нь саад болж байдаг таагүй үзэгдэл төдийгүй эрүүл мэндийн тань хувьд ноцтой асуудал гэдгийг мэдэж байх ёстой. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар хурхирдаг. Түүнээс гадна нялх хүүхэд, хөгшид гэлтгүй бүх л насныхан хурхирч болно. Хэрвээ танай гэрт ийм түвэгтэй асуудал байгаа бол нүдээ аниад өнгөрөөж болохгүй.
Энэ өвчнийг эмчлэх энгийн, үр дүнтэй жорыг сурахаасаа өмнө хурхиралт яагаад үүсдэг, шүүс хэрхэн яаж нөлөөлдөг талаар мэдээд авах хэрэгтэй боловуу.
Хурхиралтын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бол илүүдэл жингийн асуудал юм. Илүүдэл жингийн 10% тутамд хурхиралтын хүч хоёр дахин нэмэгддэг. Тиймээс, тогтмол зөв хооллож байхыг зөвлөж байна. Жин нэмэхгүй байх, жингийн илүүдэлд орохгүй байх, жингээ хасах хамгийн зөв арга бол шинэхэн жимс, ногоо, тэдгээрийн шүүсийг хоолны дэглэмдээ оруулах явдал юм. Жин буурахын хэрээр хурхиралтын хүч ч буурах болно.
Амьсгалын зам дахь цэр, салсархаг зүйлс нь хурхирах бас нэг шалтгаан болдог. Жимс, хүнсний ногооны шүүс уух нь салстын шүүрлийг багасгах үр дүнтэй натурал арга юм. Та бүхний мэдэж байгаагаар жимс, ногооны цэвэр шүүсийг тогтмол хэрэглэж байвал цэр, салст үүсэхэд нөлөөлдөг үрэвсэлийн процессыг дарангуйлж байдаг сайн талтай.
Жимс, хүнсний ногооны шүүс нь дархлааны системийг бэхжүүлж байдаг их хэмжээний витамин, эрдэс бодис, антиоксидант агуулдаг. Хүчтэй дархлаа л хэт их цэр, салиа үүсгэдэг амьсгалын дээд замын халдвартай тэмцэж чаддаг. Хурхиралтыг эмчлэхэд тустай витаминлаг ундаа бэлтгэх маш хялбар.
ХУРХИРАЛТЫГ ЗОГСООХ УНДАА БЭЛТГЭХ
ОРЦ:
- 2 лууван
- 2 алим
- 1 хэрчим цагаан гааны үндэс
- 1/4 нимбэг
БЭЛТГЭХ:
Бүх орц найрлагуудыг холигчид хийж холиод ундаа болгоно. Энэхүү хүчирхэг коктейлийг өдөрт 3 удаа уугаад үзээрэй. Үр дүн тун удахгүй харагдах болно.
Үүнийг уугаад амьсгалын зам дахь цэр болоод салсархаг зүйлсийн хэмжээ багасч, жин чинь буураад ирэхээр таны хурхиралт багасах төдийгүй улмаар бүрмөсөн арилах болно.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/