Бид энэ удаагийн мэдээллээрээ та бүхэндээ эмийн бус аргаар өвчин намдаах энгийн аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв таны хоолой хөндүүрлэж өвдсөн бол нэг дөрвөлжин цэвэр шоколад ид, шүд өвдсөн бол гаатай цай уух хэрэгтэй гэх мэтчилэн танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна.
1. Хоолой чинь өвдсөн бол нэг дөрвөлжин цэвэр /хар/ шоколад ид.
- Хэрхэн хэрэглэх вэ: Хэрэв таны хоолой өвлөж хөндүүрлэж улайсан бол нэг дөрвөлжин цэвэр шоколад идээрэй. Какоаны орц өндөртэй шоколад сонгоорой.
- Хэрхэн нөлөөлөх вэ: Эрдэмтдийн хийсэн судалгаагаар бага зэрэг ханиад хүрсэн болон хоолой хөндүүр болсон үед хар шоколаданд агуулагдах какоа нь ханиалгах давтамжыг бууруулж, өвчнийг намжаах үйлчилгээ үзүүлсэн гэнэ.
2. Таны толгой өвдөж байвал илүү их ус уух хэрэгтэй

- Юу хийх вэ: Ус сайн уух хэрэгтэй. Шинжээчдийн зөвлөснөөр 2 цаг тутуамд нэг аяга ус уух шаардлагатай аж.
- Хэрхэн нөлөөлөх вэ: Толгой өвдөх, тархиар хатгуулж өвдөх хүнд хэлбэрийн өвдөлтийг ихэвчлэн шингэн дутагдсаны улмаас биеийн тэнцвэр алдагдах шалтгааны үүсдэг.
3. Kуркума/турмерик/ үрэвлслийн шалтгаантай өвчнийг намдаана
- Юу хийх хэрэгтэй вэ: Хэрэв та үрэвсэлтэй бол хүнсний нэмэлтээр турмерик болон куркумаг хэрэглэх хэрэгтэй
- Хэрхэн үйлчилэх вэ: Турмерик нь Азичуудын түгээмэл хэрэглэдэг амтлагч бөгөөд энэ нь үрэвслийг эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг аж. Судлаачид турмерикийг үрэвслийн эсрэг болон өвчин намдаах үйлчилгээг нь ибупрофентэй ижил үйлчилгээ үзүүлдэг болохыг олж тогтоосон байна. Эмч нар ихэвчлэн турмерикийг үе мөчний өвчний үед капсулаар уухыг зөвлөдөг байна.
4. Сунгалтын дасгал таны нурууг анагаана
- Юу хийх хэрэгтэй вэ: Биед эвтэйхэн хувцас өмсөөд дасгалд зориулсан иогийн гудас дээр дасгалаа хийх хэрэгтэй. Биеийн сунгалтын олон төрлийн дасгалуудаас цээжний хэсгийг сунгалт, кобра, суугаа сунгалт, твист гэх мэтчилэн дасгалуудыг хийж болно.
- Хэрхэн нөлөөлөх вэ: Сунгалтын дасгал хийснээр таны нурууны өвчин намжиж бие махбодын уянхатан чанар илүү нэмэгдэх болно. Та илүү эрч хүчтэй болох болно.
5. Толгойн өвдөлтийг тусгай тосны тусламжтай үнэрээр эмчилэх арга
- Хэрхэн хийх вэ: Хэдэн дусал тусгай тосыг алчуурт шинээгээд анхилуун үнэрийг агаарт дэгдээх, усанд орохдоо хэдэн дусалыг хийж болно мөн дух болон шанаа хэсэгт түрхэж болно. Хэрэглэхийн өмнө ахнаарах хэрэгтэй! Тусгай тосыг арьсандаа хүргэхээсээ өмнө найрлагыг анзаарч харах хэрэгтэй. Учир нь шингэрүүлээгүй тусгай тос нь таны арьсийг цочироож түлж болзошгүй юм. Хэрэв тосыг кокосын тос гэх мэт тос ашиглан шингэрүүлсэн бол таны арьсыг түлэхгүй. Тусгай тос нь лаванда цэцэгийн, розмарин, гааны гэх мэт маш олон төрөлтэй байдаг.
- Хэрхэн нөлөөлөх вэ: Тусгай тос нь таныг тайвшруулж амраах үйлчилгээтэй. Толгой өвдөлт, стресс, сэтгэл зовнилийг намжаахад тустай.
6. Шүдний өвчинд гаатай цай хэрэглэ.
Аягатай буцалсан усанл хатаасан гааны навч нэг халбагыг хийх хэрэгтэй бөгөөд 20 минут хүлээх хэрэгтэй. Энэхүү бэлтгэсэн цайг хөргөөд амаа зайлах болон шүдний өвчин намжих хүртэл бүлээн жин тавих хэрэгтэй. Гааны навчинд агуулагдах ментол нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
7. Үе мөчний өвчний үед Эпсон давстай усанд орох хэрэгтэй.
- Ваннтай усандаа 2 аяга Эпсон давс хийгээд 15 минут орох хэрэгтэй. Эпсон давстай бүлээн усанд орсноор таны үе мөчний өвчин намжих болно.
- Эпсон давс нь магнигаар баялаг бөгөөд 300 гаруй ферментийг өөртөө агуулдаг учир бие махбодийн системийн үйл ажиллагааг сайжруулж, биеээс хортой бодисыг арилгаж, стресс, үрэвслийг бууруулдаг.
8. Алхах нь өвдөлтийг бууруулна
- Дасгал хөдөлгөөн хийх нь маш сайн үр дүнтэй гэвч үүнийг хийхэд бэрхшээлтэй байвал гадаа гарч агаарт алхах нь тустай. Гадаа гарч алхах болон дасгал хөдөлгөөн хийх нь таны тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж өвдөлтийг бууруулах болно.
- Үүнээс гадна эндрорфин нь дархлааны хариу урвалыг сайжруулж, сэтгэл сэргээсэн мэдрэмж төрүүлэх болно.
9.Гадил сарын тэмдгийн үеийн зовурыг багасгана.
Гадил жимс нь кали болон витамин В6 аар баялаг учир таны булчингийн таталтыг бууруулж, хаванг хөөх үйлчилгээ үзүүлнэ. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн зовиурыг мөн намжаах үйлчилгээ үзүүлнэ.
10. Бүлээн жин булчинг сулруулна.
Юу хийх вэ: Халуун жин шөрмөс татах эсвэл булчин татахад тустай. Хэрэв танд жин тавихад ашиглах пластик сав байхгүй бол шилэнд халуун ус дүүргээд алчуураа ороож халаагаад жин тавьж болно. Анхааруулж хэлэхэд: Гэмтэлтэй болон халдвартай хэсэгт халуун жин тавьж болохгүй.