Сонгины цайны ид шидэнд талархаад баршгүй!!!

Өвөө маань багаасаа л ардын эмчилгээний арга ухаан намайг аливаа өвчнөөс хамгаалахад тусална гэж сургасан. Энэхүү ардын аргыг өвөөтэй маань хамт нэг тосгон амьдардаг настай эмч түүнд зааж өгсөн юм. Жишээлбэл, тэрээр сонгины цайг гэдэс дүүрэхэд маш сайн эм гэж үздэг байв. Энэ ундааг нэг юмуу хоёроор нь бэлдэж болно!

Өнөөдөр та бүхэндээ хэвлий дэх таагүй мэдрэмжийг хэрхэн амархан арилгахыг хэлж өгөх болно. Сонгинотой цайнаас гадна та ардын эмчилгээний энгийн боловч үр дүнтэй эмчилгээний аргыг мэдэж авах болно.

СОНГОНЫ ЦАЙ

Сонгины цайг бэлтгэхийн тулд танд зөвхөн 2 орц хэрэгтэй. 200 мл хар цай чанаад, дараа нь 1 сонгино хальслаарай. Дараа нь сонгиныг бүрэн бус хөндлөн огтлолцох хэрэгтэй. Энэ нь сонгиныг задлахгүйн тулд хийж байгаа хэрэг юм.

Сонгиногоо аяга цайнд хийгээд ундаагаа 10-15 минут буцалгана. Энэ ундааны нэг аяга нь ходоодны тааламжгүй мэдрэмж, гэдэсний дүүрэнгийг арилгахад хангалттай байх болно. Дашрамд хэлэхэд сонгинотой цай нь хоол боловсруулах эрхтнийг хэвийн болгох маш сайн хэрэгсэл юм. Урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно.

Ардын эмчилгээ

Өөр нэг энгийн арга бол ногоон гоньдны хандтай ус юм. Үүнийг бэлтгэхийн тулд 40 г амтат гоньд эсвэл ногоон гоньдны үрийг 500 мл буцалж буй усанд хийнэ. Ундааг 1 цагийн турш хандалж халуунаар нь байлгана. Үүний тулд ердийн халуунаа барьдаг сав хамгийн тохиромжтой.  Гоньдны хандтай усыг өдөрт гурван удаа хоолны өмнө 80 мл ууна.

Хэрэв танд үр байхгүй бол ногоон гоньдны өвс ч бас үр дүнгээ өгөх болно. Нэг жижиг стаканы хэмжээтэйг жижиглэж хэрчээд  буцалсан усандаа хийгэээд нэг цагийн турш идээшүүлнэ. Ундаагаа 1 цагийн дараа шүүнэ. Бүтээгдэхүүнийг ижил тунгаар ууна. Хэрэв та дараа нь ашиглахаар их хэмжээгээр бэлтгэж байгаа бол хөргөгчинд хадгалахаа мартуузай.

Алтан товч, гаа нь ходоодны тааламжгүй мэдрэмжийг арилгахад тусалдаг. Жишээлбэл, хоолны дараа та гааны хоёр навчийг 2-3 минут зажилж идэж болно. Ургамал нь зөвхөн таталтыг тайлахаас гадна амьсгалыг сэргээдэг.

Хэрэв та гааны хурц амтанд дургүй бол түүгээрээ цай чанаж уугаарай. Үүнийг хийхийн тулд 200 мл буцалж буй усаар 5-7 навч хийнэ. 5-10 минутын дараа 1 халбага зөгийн бал нэмнэ. Энэхүү ундааг унтахаасаа өмнө уух нь хамгийн сайн арга юм. Ингэснээр та илүү хурдан, бөх бат унтах болно.

Өглөөний цайнаас хагас цагийн өмнө халуун алтантовчын цай уух нь хоол боловсруулах эрхтэнийг сайжруулахад тусална. Та ундаа бэлтгэх замаар алтантовч, гааг хамтад нь хэрэглэвэл үр нөлөөг илүү сайжруулах болно. Үүнийг хийхийн тулд хуурай гаа ба алтантовчийг тэнцүү хэмжээгээр 250 мл усанд хийнэ. Дараа нь ундаагаа буцалгаад, зуухнаас аваад 4 цаг байлгана. Дараа нь шүүж, өдөрт гурван удаа хооллосны дараа ууна.

Хэрэв та энэхүү ундааг уухыг хүсэхгүй байгаа бол маалингын үрийг ашиглаарай. 2 цайны халбага үрийг нунтаглана. Бүтээгдэхүүнийг үр тариа, салат, шөл эсвэл тараг дээр нэмнэ. Мөн маалингын үрийн хоол хэлбэрээр бэлэн эслэг худалдан авч болно. Тохиромжтой бас илүү хурдан байх болно!

Маалингын үрээ 500 мл буцалж буй усанд хийгээд 5-6 цаг байлгана. Унтахаасаа өмнө бэлдэж, маргааш өглөө нь хэрэглэж болно. Үүнийг хэрэглэхийг тулд усыг шүүж, 100 мл-ийг өдөрт 2 удаа 3 долоо хоногийн турш ууна. Таны гэдэс танд талархах болно!

Алимны цуугаар эмчлэх арга

Алимны цууг маш сайн ардын эмчилгээ гэж үздэг. 2 хоолны халбага цууг нэг аяга бүлээн усанд хийнэ. Өдөрт нэг удаа хоолны дараа ундаа ууна. Хэрэв та энэ ундааны амтанд дургүй бол 1 цайны халбага зөгийн бал нэмж уугаарай.

Сармисыг боловсруулалтыг сайжруулах зорилгоор ашиглаж болно. Гэхдээ түүхий биш, харин хатаасан байна. Та аль ч дэлгүүрээс бэлэн амтлагчийг олж болно. Гэсэн хэдий ч бид өөрсдөө хатаасан сармис хийхийг зөвлөж байна. Үүнийг хийхийн тулд сармисыг хальсалж, нимгэн зүсээд талхан дээр жигд тарааж тавиад жигнэнэ.

Сармисаа 55 градусын зууханд 40 минут жигнэнэ. Хоол боловсруулах замыг хэвийн болгохын тулд хоолны дараа 2-3 хумс сармис хангалттай байх болно. Энэ эмийг өдөрт 2-оос ихгүй удаа хэрэглэнэ. Хэрэв та хүсвэл кофе бутлуурын тусламжтайгаар хатаасан ногоогоо нунтаглаж болно.

Сармисаар тусгай декоциний хийдэг. Үүнийг хийхийн тулд 4 хумс сармисыг 200 мл усанд хийгээд буцалгана. 5 минутын дараа савыг гал дээрээс аваад ундаагаа хагас цагийн турш орхино. Дараа нь усаа шүүж, өдөрт хоёр удаа 100 мл бүтээгдэхүүн ууна.

Орчуулсан: Х.Сайханаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *