ХҮҮХДЭЭ хэрхэн УРЛАГТ ХАЙРТАЙ болгон ХӨГЖҮҮЛЭХ вэ?

Олонхи эцэг эхчүүд хүүхдүүдээ хөгжмийн мэдрэмжтэй, уран зураг болоод сонгодог зохиол ойлгодог болгон хөгжүүлэхийг хүсдэг. Иймээс тэд бага насны хүүхдүүдтэйгээ үзэсгэлэн үзэж, музейд очдог, гэхдээ ингэх нь хүүхдэд үнэ цэнэтэй байж чадах болов уу? Хүүхдэд хэр хэрэгтэй юм болоо?

Хүүхдэд урлагийг хэрхэн танилцуулж, урлагт дуртай болгох, чухам хэзээ, хаанаас, юунаас эхлэх нь зөв байх талаар Оросын алдартай доктор Комаровскийн өгсөн зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Хүүхдэд зориулсан урлаг

Доктор Комаровский “2 настай хүүхдээ урлагт хайртай болгомоор байна. Юунаас хаанаас эхлэх вэ?” гэж асуудаг ээж нар их байх юм, йим асуултанд би сайхан хариулт өгөх ёстой байх л даа гэхдээ би тэдэнд “юунаас ч битгий эхлэ” гэж зөвлөдөг хэмээн  өгүүлсэн юм.

Үнэндээ, хоёр настай хүүхдэд музей биш, ээж, агаар, тоглоом л хэрэгтэй шүү дээ. Сэтгэл судлаачид 6-аас доош насны хүүхдүүдийг музейд очих шаардлагагүй гэж үздэг байна. Учир нь энэ насны хүүхдүүдийн сэтгэхүй ийм сэтгэл хөдлөлийг хүлээж авах хараахан болоогүй байдаг байна.

Та музей үзээд явж байхдаа зарим нэг зүйлүүд дээр илүү саатдаг байж болно. Жишээ нь: дайны үзэгдэл, түүхэн зураг, ан амьтад гэх мэт. Харин 2-3 насны хүүхдэд энэ бүхнийг ойлгуулахад хэтэрхий эрт байна. Хэрвээ хүүхэд чинь тэр юу вэ? Яагаад ийм байгаа юм бэ? гэж асуувал та юу гэж хариулах вэ?  Хүүхэд тань ертөнцийг өөрийнхөөрөө өөрөөр харж байгаа шүү дээ, эрвээхийг хараад цэцэг цуглуулах ёстой л гэж боддог насан дээрээ байгаа юм. 

Хэрвээ та хүүхдээ уран зурагтай танилцуулж, гоо зүйн мэдлэгтэй болгохыг хүсч байгаа бол үүнээс илүү сайн, сайхан зүйлээс эхлэх нь зөв болов уу. Харин энэ насны хүүхдүүд байгалийн гоо үзэсгэлэнг, амьтаны болон байгалийн гэрэл зурагийг бол ойлгоно. Гэвч хүүхдүүдэд зориулсан тусгай музей байдаггүй нь харамсалтай. Музейд эвгүй зураг хараад хүүхдийн нүдийг хааж болохгүй.

Бид номноос тусламж авч болно. Хүүхдэд зориулсан урлаг, уран зургийн тухай сайхан нийтлэл номон дээр байдаг. Хүүхдийн сонирхдог, хүүхдийг хөгжүүлдэг, хүүхдэд ямар ч асуудал үүсгэхгүй байх зүйлсийг номон дээрээс л үзэж болно. Тод томруун, гэгээлэг сайхан зурагтай номыг өөрийн биеэр хүүхдэдээ авч өгч хүүхдийнхээ баярлаж буй сэтгэл хөдлөлийг харж болно шүү дээ. Энэ нь магадгүй музейд 2 цаг зарцуулсанаас ч илүү байж болох юм.

Та бага насны хүүхэдтэйгээ хамтдаа зурагт ном үзэж, зураг зурж, гоё сайхан зураг хараад баясаж, хөгжилдөөд үзээрэй, илүү үр дүнтэй байх болно. Хүүхэдтэйгээ ингэж хөгжилдөх нь түүний уран зургийн мэдрэмжийг хөгжүүлж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ байгальд илүү их цагийг зарцуулж байгаарай, муухай байгаль гэж байдаггүй юм шүү. Ихэнхи агуу уран бүтээлчид байгаль, дэлхийгээсээ уран бүтээлийн онгод авсан, байгаль тэдэнд сүнслэг нөлөө үзүүлсэн байдаг.

Гоо үзэсгэлэнт ерөнцөд умбахын тулд энэхүү гоо үзэсгэлэнгийн дүрслэлээр дамжин нэвтэрдэг. Урлагийн гоо сайхан ч тэр. Байгальд бид шувуудын жиргээнийг сонсож, гүн цэнхэр тэнгэр, гол нуруудын гоо үзэсгэлэнг харж баясдаг билээ. Хэрвээ та хүүхдээ байгалийн энэ гоо үзэсгэлэнг мэдэрч, харж чаддаг болоход нь туслах юм бол хүүхэд тань гоо үзэсгэлэнгийн нүдээ нээж, урлаг, гоо сайханы өндөр мэдрэмжтэй болно.  

Энэ мэдрэмж хүүхдэд дөнгөж өлгийтэй байхаас нь суудаг байна. Сайхан зүйлд дурлах, сайхан амтыг мэдрэх гэхчлэн гоо сайхны мэдрэмж нялх бага наснаас нь хүүхдэд суусаар байдаг. Иймээс та хүүхдээ заавал музей, галерей руу авч явах шаардлагагүй. Хэрвээ та урлагт шунан дурладаг бол хүүхэд тань ч бас урлаг хайртай л хүн болно.

Ямар ч тохиолдолд, эцэг эхийн асар их тэмүүлэл хамгийн чухал.  Галлерей, курс, дугуйлангийн багш нар зөвхөн эцэг эхийн сонирхолыг  татахаар ажилладаг. Хүүхдүүд бол эцэг эх нь ямар нэгэн зүйлийг сонирхож байгааг хараад л эцэг эхийнхээ хэлснээр л хийдэг. Хэрэв та өөрөө нийх их сонирхохгүй байгаа зүйлээ ч бас хүүхдээрээ битгий хийлгүүлээрэй.

Хүүхдээ 5-6 нас хүрэхээр нь үзэсгэлэн, галерейд зочилж болно. Урлаг бол тоглоом, тиймээс хүүхэд үүгээр тоглож болно. Музейн уйтгартай “тоглоом”ноос эхлэн зугаатай “тоглоом”оор “тоглоод” ирэхээр, хүүхдэд зугаатай болж, дахин ирэх сонирхол төрдөг. Хамгийн гол нь хүүхдийн сэтгэл хөдлөл чухал.

Ихэнх сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн урлагийг хайрлах хайр нь гол төлөв эцэг эхээс нь улбаатай гэж үздэг. Хэрэв та өөрөө урлагийн мэдрэмжгүй, түүнд дурладаггүй бол та хүүхдэдээ урлагийн гоо үзэсгэлэнгийн талаар ойлгуулах гээд, бодож байгаагаа хүүхэд дээрээ хэрэгжүүлэх гээд энэ нь амжилтанд хүрэхгүй байх магадлалтай. Энэ нь хүүхдэд байгалиас заяагдсан байдаг болов уу. Тйимээс хүүхэд тань юунд дурах нь таны үлгэр дуурайлалаас ихээхэн хамаарах юм.

Нэг зүйлийг санах нь чухал. Учир нь бүх зүйл цаг хугацаатай байдаг. Хэрвээ та хүүдээрээ ямар нэг зүйлийг хийлгэх гэж байгаа бол аажим аажмаар ахиулан хийлгэж байгаарай. Хүүхэд бага багаар зураг зурах, уран зохиол унших дуртай болж, музейд зочлох дуртай болдог. Эцэг эх болгон хүүхдүүдээ бүх зүйлд төгс байлгах гэж яаардаг, ингэх нь тийм чухал үнэ цэнэтэй зүйл мөн гэж үү.

Орчуулсан: Х.ГЭГЭЭН

Эх сурвалж: takprosto

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *