ААВ та хүүхдэдээ төлөвшүүлэх 10 чанар
ТАЛАРХДАГ: Талархал мөн нэг төрлийн дадал хэвшил
УУЧИЛДАГ: Хүүхэд сэтгэлийн таагүй байдлаас өөрийгөө чөлөөлж сурна
ӨӨДРӨГ ХАРДАГ: Гэрэлт сайхан ирээдүйг нээж өгнө
ӨӨРТӨӨ ИТГЭДЭГ: Хүүхдийг хөдөлгөх гол хүч итгэлээс гардаг
ҮНЭНЧ ШУДАРГА : Шударга байх нь амьдралд зорчих эрхийн гэрчилгээ
АЖИЛЧ ХӨДӨЛМӨРЧ: Багаас нь ажилч зөгий шиг байх ухамсар суулгах
ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛТЭЙ: Нийгэмд харилцах нэрийн хуудас нь
ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАТАИ: Сэтгэлийн угт нь үүргээ ухамсарлахын тусыг шигтгэж өгөөрэй
ТУУШТАЙ ЗҮТГЭДЭГ: Бяцхан зүрх шантралаар дүүрэхээс сэргийлнэ
САНААЧИЛДАГ: Өсч бойжих энэ хугацаандаа эрх чөлөөг мэдэрч эхэлнэ
ААВ та хүүхдийнхээ хамгийн сайн багш нь
- Аавын чансаа хэр байхаас хүүхдийнх нь хэр өндөрт нисэх хамаарна
- Оюунлаг аавын хүүхэд эрүүл саруул өсөж торнино
- Аав та өөрөө өөрийгөө хөгжүүлэх нь хүүхдэдээ боловсрол олгохын гол түлхүүр нь юм
- Зөв чиглүүлэн залах нь аав таны хамгийн эхний үүрэг
- Хүүхдээ өөрөө өөрийнхөө амьдралын төлөө үүрэг хүлээх ухамсартай болгох
- Асуудалтай хүүхэд бүрийн ард асуудалтай аав байдаг
- Хүүхдээсээ мөн суралцах хэрэгтэй
- Бусадтай нийтэч байх ухамсрыг суулгахаа мартаж болохгүй
- Хүүхдэдээ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ гэх бяцхан үрийг тарьж, ургуулж өгөөрэй
Аав хүн хамгийн агуу нь байдаг. Тэр бүхнийг үр хүүхдийнхээ төлөө хийдэг. Бараг арван жил өөртөө шинэ өмд авч өмсөлгүй нарийлан байгаа ч тэр бүхнээ л чамд өгнө. Магадгүй “Ааваа хүү /охин/ нь танд хувцас аваад өгье” гэвэл “Яахын бэ, миний хүү. Аав нь хувцастай. Чи өөртөө л ав” гэж хэлнэ.
Хамгийн агуу аавуудаа бүгдээрээ хайрлаж яваарай. Тэд мөнх бус. Ижий шиг тань гомдсон сэтгэл нь ил цагаан байж нулимсаа тэр бүр харуулахгүй ч зүрхэндээ хурсан шар усаа хоолойдоо тээж, хэлэх олон үггүй дэмий л алсыг ширтдэг юм.
Хэчнээн их зовлон байвч хэлж гаргалгүй хурлуулсаар бэтгэрсэн өвчиндөө шаналж, нэг л өдөр дэргэдээс тань мөнхөд холдоно гэдгийг санаарай.