Танд эхэндээ дээрээс урвуу дүүжлэгдэх нь эвгүй санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч энэхүү арга нь таны эрүүл мэндэд маш олон ашиг тустай юм. Энэхүү аргын онол нь хөлийг толгойноос дээш байрлуулснаар биенд үйлчлэх хүндийн хүчийг эргүүлэх боломжтой юм. Танд одоо таны биенд гарах 5 өөрчлөлтүүдийг хүргэе.
1. Сайн унтаж амарна
Хэрвээ танд хэцүүхэн өдөр байсан бөгөөд унтаж чадахгүй байвал, биеэ урвуу нь харуулаад үзээрэй. Таныг Урвуу харах үед таны булчин суларч бие тань амрах болно. Мэдээж энэ нь таныг унтахад амар болгож өгнө.
2.Илүү их эрч хүчтэй болж бага ядарна
Ерөнхийдөө биеээ урвуу нь харуулах нь бидний төвлөрөл ихсэж ядралтыг багасгадаг байна.Мөн хүчилтөрөгчийн түвшинг нэмэгдүүлж, дофамин, серотонин гэх мэт эндорфин ялгаруулдаг. Урвуу харах нь мөн тархинд хүрэх цусны эргэлтийг сайжруулж эрч хүчийг нэмдэг байна.
3.Илүү их төвлөрсөн мэт санагдана
Урвуу харах нь тархинд хүрэх цусны эргэлтийг сайжруулж төвлөрөл, ой санамж болон илүү их хүчилтөрөгч өгдөг байна. Мөн хорыг өдөөж гадагшлуулдаг байна.
4.Нурууны өвчнөөс салгах болно
Хүн бүрт л нурууны өвчин байдаг мөн энэ нь маш олон шалтгаантай байдаг. Та хэрвээ нурууны өвчтэй бол ямар хэцүү гэдгийг нь мэдэх байх. Судалгааны дагуу урвуу харснаас 8 долоо хоногийн дараа нурууны өвчин мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг байна.Мөн хүч чадал болон уян хатанг сайжруулдаг аж. Хэрвээ та маш олон эмчилгээ хийгээд үр дүнгүй байсан бол дээрх аргийг ашиглаад үзээрэй.
5.Хоол боловсруулах системийг сайжруулах болно.
Бидний бие махбодид хүндийн хүчний эсрэг хоол боловсруулах системээр дамжуулан хийдэг энэхүү төвөгтэй даалгавар байдгийг та мэдэж байгаа байх. Гэхдээ сайн мэдээ гэвэл урвуугаар эргэлт хийснээр хэрэгцээгүй зүйлсийг бүдүүн гэдсээр дамжуулахад тусалдаг. Гэхдээ та дөнгөж хоол идсэнийхээ дараа урвуу харахаас зайлсхийх хэрэгтэй.