Элэг нь хүний хамгийн том булчирхай бөгөөд бие махбодын химийн төв лаборатори юм. Эрдэмтдийн тогтоосноор элэг 80 орчим үйл ажиллагаа явуулж, 5000 гаруй урвалыг зохицуулдаг байна.
Бие махбодод шаардагдах дулааны гуравны нэгийг элэг гаргана. Хоногт 2000 литр цус элгээр дамжин өнгөрдөг. Бодисын солилцоо явуулах, цөс ялгаруулах, хоргүйжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь элэгний үндсэн үүрэг. Уураг, нүүрс ус, тослог, ус давс, амин дэм, даавар, нөсөө зэрэг бүхий л бодисын нийлэгших, задрах, ялгарахад элэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоол боловсруулах эрхтнүүд хоолыг задлан авч өгсөн гаднын бодисуудыг эсүүд хэрэглэх боломжтой болгон өөриймшүүлэн дамжуулдгийг нь эсгүүрчний ажилтай зүйрлэж болно.
Хоол тэжээлээр биед орж ирсэн аминхүчлүүдээс альбумин, глобулин, гемоглобин зэрэг нийлмэл уургууд, биохимийн урвал хурдасгагч ферментүүдийг элэгний эсүүд үйлдвэрлэнэ. Иймд элэгний хүнд өвчнүүд, элэгний үйл ажиллагааны дутмагшлын үед уургийн хэмжээ ялангуяа альбумин багасч, ферментийн идэвх өөрчлөгдөн, цусны бүлэгнэлт буурч, цус гоожимтгой болдог.
Гэдсээр шимэгдэн элгэнд ирсэн нүүрс усны 80-90% элэгний эсэд шингэдэг байна. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад элэг чухал үүрэгтэй.
Хоолоор орж ирсэн өөх тосыг задлах ба шимэгдүүлэх ажлыг элэг гүйцэтгэнэ. Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж, А,Д,Е,К амин дэмүүдийг зохицуулна.
Ихэнх аминдэм гэдэснээс шимэгдэн үүдэн венээр элгэнд ирж нөөцлөгдөн, бие махбодод шаардлагатай үед зарцуулагдаж байдаг. Төмөр, зэс зэрэг олон чухал эрдсүүд элгэнд нөөцлөгдөнө.
Дааврын солилцоонд элэг идэвхтэй оролцдог. Цус бүлэгнүүлэх процесийг удирдаж, дархлааны хэд хэдэн онцгой чухал уургийг ялгаруулж цусанд нийлүүлнэ. Эмийн болон гаднын хорт бодис /ксенобиотик/, бие махбодын дотор бодисын солилцооны явцад үүсдэг хорт бүтээгдэхүүнийг хоргүйжүүлэхэд элэг чухал үүрэгтэй. Хэрвээ эмийн бодис бие махбод дотор задрах нийлэгших урвалд орж хувиран өөрчлөгдөхгүй бол тэр эм хэдэн зуун хоног, хэдэн арван жилээр ч хүний биед хадгалагдсаар байх байсан. Эдгээр хувирлын 65-70% элэгний эсийн дотор явагддаг.
Элэгний хамгийн аюултай дайсан бол архи юм. Амьтны гаралтай хатуу, царцанги өөх тос байнга хэтрүүлэн хэрэглэх, зун намар мах их идэх, тосонд чанасан хүнс, шарсан түлсэн хоол, өтгөн хар шөл, өтгөн цай зэрэг эрүүл мэндэд ашиггүй хоол хүнс элгэнд маш хорлонтой.
Элгийг сэтгэлийн эрхтэн гэдэг нь учиртай бөгөөд сэтгэлийн хямрал, гутралаас элэгний үйл ажиллагаа ихээр шалтгаалдаг байна.
Элэг муудахад хоолонд дургүй болох, хоолны шингэц удааширч, ходоод гэдэс хямрах, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, өтгөн хатах, бие сульдаж тамиргүйдэх, хамраас цус гарах, цус багадах, толгой өвдөх, нойр хүрэх, арьс хуурайшин шарангуй туяатай болох, нөсөө толбо гарах, бие загатнах, турж эцэх гэх мэт зовиур, шинж тэмдгүүд илэрнэ.
Гэхдээ дотор эрхтнүүдээс элэг нөхөн төлжилтөөрөө хамгийн сайн эрхтэн. Түүнийг хорлохоо больж, ачааллыг нь хөнгөлөн, сайн энхрийлж чадвал аравхан хувь нь ажилтай үлдсэн байсан ч үүргээ сайн гүйцэтгэхээр барахгүй гэмтэж ажиллахаа болиод байсан ерэн хувь нь сэргэж чаддаг.
Элэгний цирроз үүсэх шалтгаанд халдварт шар өвчин, цөсний сувгийн үрэвсэл, төмрийн солилцоо алдагдах, архидалт, буруу хооллолт, элэгний шимэгч хамаардаг.
СИНХРОВИТАЛ IV- Элэгний хронобиологийн засал
Бүтээгдэхүүний тухай: Элэг эрүүлжүүлэгч байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Арзаахай цэцэг нь элэгний эсүүд дээр явагддаг бодисын солилцоог идэвхижүүлэх замаар элэгний эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, С вирусээс хамгаална. Заруул цэцэг нь цөсний ялгаралтыг идэвхижүүлж, элэг ба цөсний хүүдийг цэвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. Байгалийн гүүнхөх, алтанцэгцүүхэй нь цөс хөөхөөс гадна биеийн тамир тэнхээг сэргээх, бэхжүүлэх үйлдэл үзүүлнэ. Таурин нь цөсний урсгалыг сайжруулах, исэлдэлт бууруулах үйлдэл үзүүлнэ.
Хэрэглээ : насанд хүрэгчид өглөө №1 иж бүрдлийн ногоон капсулаас 1 ширхэгийг, орой №2 иж бүрдлийн тунгалаг капсулаас 1 ширхэгийг хоолны үед ууна. Курсын үргэлжлэх хугацаа – 2 сар.
ПИК (БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ИНУЛИНЫ ШИГШМЭЛ)
«ПИК» нь цахирамын булцуунаас гаргаж авсан байгалийн гаралтай полисахарид юм. Цахирамын булцуунд полисахаридаас гадна инулин хэмээх бодис агуулагддаг. Инулиныг тогтмол хэрэглэхэд цусан дахь саахарын хэмжээ буурч, инсулины физиологийн үйлчилгээ идэвхижнэ. Энэ өөрчлөлт нь нүүрс-усны солилцоо болон цусан дахь холестерины хэмжээг хэвийн болгох чухал ач холбогдолтой.
«Эпам 4»
«Эпам 4» бүтээгдэхүүний найрлаганд уламжлалт эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх үйлчилгээтэй биологийн идэвхит бодисуудаар баялаг эмийн ургамалуудын ханд орсон. Тэдгээр ханднууд нь цөс хөөх, өвчилсөн эсийг нөхөн төлжүүлэх, хорт бодисын нөлөө, цөсний чулуу үүсэхээс хамгаалахад тусална. Түүнчлэн бүтээгдэхүүний найрлаганд организмыг ерөнхийд нь бэхжүүлэх, сэргээн засах үйлчилгээтэй бодисууд орсон.
«Эпам 4» бүтээгдэхүүний найрлаганд орсон эмийн ургамлын флавоноидууд нь элэгний янз бүрийн гаралтай өвчний үед элэгний эсүүд дээр явагддаг исэлдэн-ангижрах урвалыг дэмжих ба организмыг ерөнхийд нь сэргээн засч, бэхжүүлэх нөлөө үзүүлнэ. Бүтээгдэхүүний найрлаганд олон төрлийн флавоноидоор баялаг мөнхцэцэгийн ханд их хэмжээгээр орсон. Мөнхцэцэг нь элэгний эсийг вирус, бактерийн халдвараас хамгаалж, организмоос хорт бодис, биед хуримтлагдсан хаягдал хурдсыг хөөн гадагшлуулахад дэмжлэг үзүүлнэ. Идэвхит бодисууд нь элэгний үйл ажиллагааг сэргээхийн зэрэгцээ гөлгөр булчингийн агшилтыг сулруулж зөөлөн туулгах үйлдэл үзүүлнэ.
«Эпам»-ын найрлаганд деценийн хүчлүүдийг их хэмжээгээр агуулагч зөгийн гаралтай бүтээгдэхүүнүүд болох зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханднуудыг орсон. Нарийн учир шалтгааныг төдийлөн ухаж ойлгодоггүй байсан ч хүмүүс эрт дээр үеэс элэгний өвчнийг эмчлэхдээ зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэсээр иржээ. Харин орчин үеийн эрдэмтэд деценийн хүчил нь организмд үүсдэг хорт бодис, хуримтлагдсан бохир хурдсыг зайлуулах чадалтай илүүдэл хүчилтөрөгчийн атом агуулдаг болохыг олж тогтоосон аж. Зөгийн үүрний сүүнцэр ба прополис нь элэгний эсийн нөхөн төлжилт ба хуваагдлыг хурдасгаж, некроз болон элэгний өөхөлсөн эсийг эсийн шинэчлэхэд нөлөөлнө.
«Эпам 4» бүтээгдэхүүний найрлаганд орсон бодисууд нь чиглэсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бие организмыг бүхэлд нь бэхжүүлэх нөлөө үзүүлнэ. Флавоноидууд нь дархлааг дэмжих үүрэгтэй. Прополис, зөгийн үүрний сүүнцэр нь организмд шаардлагатай кальци, магни, кали, төмөр, В бүлгийн аминдэмүүд, С, Е, А аминдэмүүд, глицин, аланин гэх мэт эрдэс бодисууд, аминдэм, аминхүчлүүдийг өөртөө их хэмжээгээр агуулдаг.
Хэрэглээ
Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) үдээс өмнө хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
Зэрлэг ургамлын фитоцай-9000₮
№ 6 (Элэгний хамгаалалт) – Baikal
Батрашийн сэргээх үйлчилгээтэй цуглуулга нь хорт бодисуудаас ердийнөөр хамгаалж, биемахбодийн бохирдлыг бууруулна.
- Батрашийн сэргээх үйлчилгээтэй цуглуулга нь элэгний эсүүдэд таатай нөлөөлж, тэдгээрийг хурдан нөхөн сэргээнэ. Алтанцэгцүүхэй ба батраш, марал цэцэг ба эрдэнэшишийн үрийн уутанцарыг сууриласан ургамлын цуглуулга нь элэгний хамгаалах үйл ажиллагааг хүчирхжүүлж, үрэвслийн үйл явцуудаас сэргийлнэ.
- Алтанцэгцүүхэй хоол боловсруулах тогтолцооны ажиллагааг хэвийн болгож, хорт бодисуудыг гадагшлуулна, бодисын солилцоог сайжруулна.
- Батраш хаягдлыг гадагшлуулна, хоол боловсруулалтыг сайжруулна, биеийн ерөнхий ачааллыг бууруулна.
- Марал цэцэг үрэвслийг намдаана, элэг, цөсний хүүдий ба хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
- Балжингарма хорт бодисуудыг саармагжуулж, гэдэсний ажиллагааг зохицуулна, хоол боловсруулалтыг сайжруулна.
- Эрдэнэшишийн үрийн уутанцар элэг ба цөсний хүүдийг зөв ажиллуулна, элэгний үйл ажиллагааг хэвийн болгоно, агшилтыг багасгана, хоол хүнсээр орж ирэх хорт нэгдлүүдийн нөлөөг саармагжуулна.
Сибирийн байгаль танд санаа тавина!
Хэрэглээ
Нэг шүүгч уутыг 200 мл буцалсан усанд хийнэ. 10–15 минут хандлана. Хоолны үед ууна.