ШУМУУЛ, шавьж ҮРГЭЭХ байгалийн гаралтай 11 арга!!!

Зун цаг ирж бид бүхэн цөлөөт цагаа цэвэр агаарт гарч, паркаар алхаж, цэцэгсээр хүрээлэгдсэн ногоон талд өнгөрүүлэхийг хүсдэг. Гэвч шумуулнууд бидний гайхамшигтай амралтыг сүйтгэдэг шүү дээ.

Бид энэ удаагийн зөвлөгөөндөө шумуулнуудыг үргээдэг байгалийн гаралтай, анхилуун үнэртэй 11 орцыг хэрхэн бэлтгэхийг зааж өгөх болно. Тиймээс та цөлөөт цагаа байгалийн сайханд санаа зовох зүйлгүй амарч өнгөрүүлээрэй.

Ванилийн нунтаг

Ванилийн нунтагаа хүүхдийн тосонд 1/10 харьцаатай холин хийж биеийнхээ ил гарсан цэгүүдэд түрхэн хэрэглэнэ. Та мөн усанд уусгаж хувцас болон арьсныхаа гадна шүршин хэрэглэнэ.

Гоньд, башир цэцэг, лаврын болон навчит ургамлын эфирийн тос

Хэрвээ гоньд, сармис, лаврын болон навчит ургамлын эфирийн тос хэрэглэх гэж байгаа бол 5-10 дуслыг нэг аяга усанд шингэрүүлэн биеийнхээ ил гарсан хэсэгт эсвэл дулааны эх үүсгэвэр болох зуух, анхилуун үнэртэй чийдэн эсвэл халсан тогоонд шүршин хэрэглэнэ. Та мөн хөвөн бөмблөгөнд шингээн цонхныхоо доор тавин хэрэглэж болно.

Elderflower twigs

Өрөөндөө шинэ Elderflower twigs тавина. Elderflower twigs нь улаан лоолийн навч шиг амархан шумуулнуудыг үргээдэг. Гэхдээ Elderflower -ийн хурц үнэр унтахад чинь саад болохоос сэргийлж шөнө унталгын өрөөнөөсөө гаргах нь зүйтэй.

Башир цэцэг

5г башир цэцгийг аяга усанд 15минут буцалгана. 15мл дурын үнэртэй  усанд бэлдсэн уусмалаасаа 10 дуслыг холин биеийнхээ ил гарсан цэгт цацна. Цацсанаас хойш 2 цагийн хугацаанд та ялаа болон шумуулнаас имээх шаардлагагүй.

Арцны мөчир

Хэрвээ гадаа гал түлэн сууж байгаа бол хэсэг арчны мөчир хийж болно.

Хушны тос

Хушны тосны үнэр нь шумуулнаас гадна ялаа болон жоомыг үргээдэг.

Шарилжны уусмал

Шарилжны үндсээр хийсэн уусмалаар нүүрээ угаахад ямар ч шавьж үл ойртоно. 1.5л усанд  бага зэрэг нунтаглаж жижиглэсэн үндэсээ 20-30 минут буцалгана. Ингээд ханд бэлэн болно.

Хонин нүдэн

Хонин нүдэн цэцэг нь шумуулны эсрэг тэмцэх байгалийн хэрэгсэл юм. Хатаасан цэцэг, иш болон навчны нунтаг нь шавьжны мэдрэлийн эсэд нөлөөлдөг. Бага зэрэг хонин нүдэнг гэрийнхээ гадна тавин хэрэглэж болно.

Хиаг /Wheatgrass/

Эрт цагт хүмүүс хиагийн үндсийг нэрэн шумуул болон бусад цус сорогч амьтадтай тэмцдэг байжээ. 1.5л усанд нунтаглаж жижиглэсэн үндсээ 3н удаа буцалган шар өнгийн уусмал гарган авна. Энэ уусмалаар нүүр гараа угаахад нэг ч шумуул тань руу ойртохгүй.

Базилик

Та жижиглэсэн шинэ базиликийн навч эсвэл мойлын модны цэцэг хэрэглэж болно. Өрөөндөө тавьж эсвэл биеийнхээ ил гарсан хэсэгт үрж  хэрэглэнэ.

Ургамлын тос, шампунь болон цуу

Ургамлын тос, шампунь болон 9%-ийн цууг холин ялаа болон шумуулны эсрэг гайхалтай үйлчилгээтэй бэлдмэл гарган авна. Эдгээрийг ижил хэмжээгээр холин цагаан хөөс гартал нь хутгана. Биеийнхээ ил гарсан хэсэгт цацаж эсвэл орж гарах хэсэгтээ буюу хаалга, цонхныхоо ойролцоо саванд хийж тавина.

Цуу шавьжнуудыг  үргээж, шампунь хурц үнэрийг даран  ургамлын тос нь бэлдмэлийн суурь болдог. Энэ бэлдмэл нь хүүхдэд аюулгүй бөгөөд ямар ч хурц үнэргүй.

Орчуулсан: Х.ИТГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Comment moderation is enabled. Your comment may take some time to appear.