Өөрт байгаа гар доорх зүйлсээ ер бусаар ашиглах санаа

Бидний сайн мэдэх зүйлсийн нууцлаг шинж чанарууд: Тэдгээрийг аливаа зүйлд ашиглаж болох санаа

Бид янз бүрийн хэрэгцээнд хэрэглэх гэж олон шинэ зүйлийг худалдаж авдаг. Өрхийн аж ахуй их зардал шаарддаг, эцэс төгсгөлгүй худалдан авалт хийсээр байдаг, гэрт янз бүрийн зүйлс овоорсоор л байдаг. Өрхийн аж ахуйн хэрэгцээний зүйлс болгонд зардал гарган худалдан авалт хийх нь өрхийн асуудалд тийм ч хэмнэлттэй хандлага биш, үүнээс үзэхэд танд байгаа гэр ахуйн эд зүйлс, хэрэгслүүдийг гайхалтай олон талаар ашиглаж болно гэдгийг мэдэх үү!

Гэрт байх гар доорхи зүйлсээр урьд өмнө та хэзээ ч бодоогүй байсан ажлуудаа дуусгахад ашиглаж  болох юм. Бид та бүхэнтэй өөрт байгаа зүйлсээ амьдрал ахуйнхаа бусад хэрэгцээнд ч хэрхэн ашиглаж болох нууцлаг мэдлэгийг хуваалцаж байна. Та туршаад үзээрэй гэрийн ажил илүү хэмнэлттэй, сонирхолтой болж байгааг харах болно.

Өөрт байгаа гар доорх зүйлсээ ер бусаар ашиглах

  1. Хэрэглэхгүй болсон ууттай цайгаар бүх төрлийн тааламжгүй үнэрийг төгс арилгаж болдог. Үүнийг хөргөгч, хайрцаг, ваар, шүүгээнд хийгээд үзээрэй … Бүх зүйл чинь анхилуун үнэртэй болсон байх болно!
  2. Хувцсан дээр тогтсон толбыг устөрөгчийн хэт исэл буюу перекисээр арилгах боломжтой. Мэдээжийн хэрэг, устөрөгчийн хэт исэл нь өнгө алдуулах шинж чанартай учир цайвар өнгийн хувцас байвал зохимжтой.
  3. Янз бүрийн арчих хэрэгслийг хүүхдэд зориулсан нойтон алчуур/салфеткаар орлуулж болно.
  4. Шанцай бол шоргоолжны хувьд алуурчин л гэсэн үг. Асуудалтай газрууд болох эдгээр шавжнуудын хамгийн их байх дуртай газруудад болон шалны завсараар шанцайг цацаарай. Тэд алга болно.

  1. Шүдний оогоор бүх металл эд зүйлсээ цэвэрлэж гялалзуулаарай.
  2. Гадил жимсний хальсны араар сав суулгаа өнгөлж болно. Ингээд өөр үнэтэй өнгөлөгч шаардлагагүй боллоо!
  3. Зөгийн бал бол бактерийн эсрэг маш сайн бодис агуулдаг. Хэрэв гарт тань ойр өөр бактерийн эсрэг зүйл байхгүй бол та зөгийн балыг ашиглаж болох юм.
  4. Шумуул хазсан газрыг аспирин нунтгалж тавиад эмчилж болно. Ямар ч ул мөр үлдэхгүй!
  5. Шүдний оо дуусчихсан тохиолдолд та шүдээ содоор угаагаарай! Үүнээс гадна, сода нь шүдийг сайн цайруулдаг шүү.
  6. Арьсан гутлаа шинэхэн мэт харагдуулахын тулд гарын тосоор тослоод үзээрэй.
  7. Нүүрс нь тасалгааны агаарыг цэвэршүүлдэг. Үзэмжтэй хавтан дээр нүүрсээ чимэглэлийн элемент болгож тавиарай.
  8. Цонхыг ул мөр гаргалгүйгээр угаахын тулд кофены цаасан шүүлтүүр ашиглаж болно.
  9. Хайч хурцлах маш амархан! Нэг тугалган цаас аваад нугалаад хайчлаарай.

 

Тийм ээ, эдгээр зөвлөмжүүд нь янз бүрийн нөхцөл байдалд гар дорх зүйлсийг хэрхэн ашиглах талаарх зөвлөмж юм шүү. Та маш чухал гэж бодож байсан зүйлээ санаарай. Шинэ зүйлд суралцана гэдэг нь мөн амьдралын аливаа зүйлсийг хялбаршуулж байна гэсэн үг юм.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *