Япон бүсгүйчүүд тунгалаг, өөгүй, толигор арьсаараа алдартай. Япон хэдийгээр дэлхийн хамгийн шинэлэг орон боловч Япон эмэгтэйчүүд наснаасаа залуу харагдахын тулд олон зуун жилийн турш цагаан будаа ашиглан эмчилгээ хийлгэсээр байна. Ийм эмчилгээний нэг нь будаа чанаж дууссаны дараа үлдсэн усыг ашигладаг.
Бид энэхүү энгийн найрлага нь таны арьсанд ямар ашиг тустай болох талаар мэдээд үнэхээр их гайхсан.
1. Арьсны эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.
Цагаан будааны усыг нүүр цэвэрлэгч болгон ашиглах нь үрчлээг арилгахад тусална. Исгэсэн будаатай ус нь арьсны коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, илүү урт хугацаанд булбарай, залуу байхад тусална. Мөн цагаан будааны ус нь антиоксидантаар баялаг тул эрт үрчлээтэхийн эсрэг хүчтэй, байгалийн зэвсэг болдог.
2. Байгалийн гаралтай нарнаас хамгаалах үйлчилгээтэй.
Цагаан будааны ус нь байгалийн хөргөх үйлчилгээтэй бөгөөд арьсандаа түрхвэл нарны түлэгдэлтийг тайвшруулж, цочролыг арилгахад тусалдаг. Будаанд агуулагддаг элементүүд нь арьсыг нарны нөлөөнөөс хамгаалдаг нь батлагдсан. Нарны туяа нь арьсыг гэмтээх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг бөгөөд будаатай ус хэрэглэх нь нүүрээ хамгаалах хялбар бөгөөд хямд арга юм.
3. Гэмтсэн арьсыг нөхөн сэргээнэ.
Гоо сайхны салбар нь танд илүү сайн арьстай болоход тань туслах олон үр дүнтэй боловч үнэтэй бүтээгдэхүүнийг санал болгодог. Цагаан будааны ус нь арьс арчилгааны байгалийн гаралтай бөгөөд хямдхан найрлагатай бөгөөд ихэнх хүмүүсийн агуулахдаа байдаг. Цагаан будааны ус нь үрчлээг багасгах чадвартайгаас гадна арьсны гэмтлийг сайжруулж, атопик дерматит гэх мэт арьсны зарим өвчнийг эмчлэхэд ч хэрэглэж болно.
4. Арьсны нөсөө толбыг багасгана.
Гиперпигментаци нь ихэвчлэн хор хөнөөлгүй байдаг ч арьсны энэ нийтлэг байдал нь зарим хүмүүст нэлээд ядаргаатай, ичгүүртэй байдаг. Хэрэв эмчлэхгүй бол хар толбо нь арьсны өнгө жигд бус болж, таны нүүрийг толботой харагдуулна. Будааны ус нь меланины ялгаруулалтыг нэмэгдүүлж, гиперпигментацийг үр дүнтэй бууруулдаг.
5. Энэ нь таны тослог арьсыг хяналтандаа байлгадаг.
Байгалийн тос нь арьсны чийгшлийг хадгалж, гадны нөлөөллөөс хамгаалах хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тул арьсны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ тослог, гялалзсан нүүртэй байх нь тийм ч таатай биш бөгөөд бид ихэвчлэн гялгар байдлыг арилгахын харагдуулах тоник эсвэл цэвэрлэгч хайдаг. Бодит байдал дээр тослог арьсанд зориулсан олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь тосны булчирхайн үйл ажиллагааг алдагдуулж, тослогийг хэт ихээр үйлдвэрлэхэд хүргэдэг спирт агуулдаг бөгөөд энэ нь эргээд таны арьсыг илүү тослог болгоно. Будаатны ус хэрэглэх нь илүүдэл тосыг арилгаж, арьсыг хуурайшуулахгүй тул тослог арьсыг тэнцвэржүүлэх найдвартай арга юм.
6. Арьсыг тань дотроос нь сайжруулна.
Будаатай ус түрхэх нь арьсанд олон талаар тустай ч уух нь арьсыг дотроос нь өөрчлөхөд тусална. Будаатай ус нь хоол боловсруулахад маш сайн, пребиотик агуулдаг бөгөөд хоолны хордлого, ходоодны хямралд тусалдаг. Гэдэсний эрүүл мэнд нь сайхан арьсанд зайлшгүй шаардлагатай байдаг тул цагаан будааны ус нь таны арьсыг гэрэлтсэн хэвээр байлгах жинхэнэ ид шидийн ундаа юм.
Бонус: Исгэсэн будаатай ус яаж хийх вэ
- Цагаан будааг зайлж, 2-3 аяга ус нэмнэ.
- Өрөөний температурт 48 цаг байлгана.
- Будаагаа хольж, усыг шүүнэ.
Та будааны усыг битүүмжилсэн саванд 7 хоног хүртэл хадгалж, арьс, үсийг цэвэрлэгч болгон ашиглаж болно.
Будаатай ус таны арьсанд тустай гэж та сонсож байсан уу? Та үүнийг туршиж үзэхэд бэлэн байна уу?