Луувангийн экспресс дэглэм – Эрүүл, гоолиг бие

Бодисын солилцоогоо залуу хэвээр хадгалж, илүүдэл жингүйгээр эрүүл гоолиг байхыг хүсч байна уу?

Гоолиг сайхан биетэй байх гэдэг асуудал эмэгтэй хүн бүрийн толгойны өвчин юм. Насанд хүрсэн цагаасаа бүхий л амьдралынхаа туршид яг л нэг жиндээ жингээ бариад байдаг азтай хүмүүс бий. Стресс, гормон, амттанд дуртай байдал, хөдөлгөөн багатай амьдралын хэвшил, хүүхэд төрүүлэх … гээд эмэгтэй хүний гадаад гоо сайханд нөлөөлдөг зүйлс их. Та толинд өөрийнхөө унжсан гэдэсийг хараад үзэн ядсан харцаар хардаг уу?.

Энэхүү экспресс дэглэм бол жин бууруулах гайхалтай арга юм, ялангуяа чухал үйл явдалд оролцох гэж байгаа эсвэл урин дулаан цагт жингээ барих гэж байгаа бол. Өөрийн биедээ хор учруулахгүйгээр бас жингээ хассаны дараа цонхийж, ядарч туйлдсан юм шиг харагдахгүйн тулд та тураах бүтээгдэхүүн сонгохдоо ухаалаг хандах хэрэгтэй шүү.

Лууван бол дан ганц зөвхөн нүдний хараа, арьсанд сайн нөлөө үзүүлдэг эрүүл хүнсний ногоо биш юм. Лууван нь жингээ хасахад маш тустай хүнсний ногоо юм. Бие махбодийг эрүүл байлгах идэвхитэй үйл ажиллагааг гайхалтай дэмжин гадаад төрхийг тань гайхалтай сайхан байлгах олон бодисоор биеийг тэтгэж өгдөг. 30 минутаас бага хугацаанд чанаж болгосон 100 гр лууванд 35 калори илчлэг агуулагддаг. Лууван дээр суурилсан янз бүрийн хоолны дэглэм байдаг. Бид одоо танд 3 болон 10 хоногийн хугацаанд барьдаг хоёр төрлийн дэглэм танилцуулах гэж байна.

ЛУУВАНГИЙН ДЭГЛЭМ

Хэрэв та бүх зөвлөмжийг чанд дагаж мөрдөж чадвал 3 хоногийн дотор 3 – 4 кг илүүдэл жин хасах боломжтой. Өөрөөр хэлбэл, 10 хоног мөрдөж чадвал энэ хугацаанд үүнээс 2-оос 3 дахин их буюу ойролцоогоор 5 кг-аас багагүй жинг хасаж чадах юм. Мөн та өдөр тутмынхаа амьдралд кардио дасгалыг хийж хэвшвэл жингээ хасаад зогсохгүй илүү эрүүл чийрэг харагдах болно. Луувангийн шүүс, салат, нухаш … зэрэг лууван суурьтай хоолны дэглэмийг моно дэглэм гэдэг. Эмч нар энэ дэглэмийг арав хоногоос дээш хугацаагаар барихыг зөвлөдөггүйг анхаараарай.

Мөн ходоодондоо ачаалал үзүүлэхгүйн тулд луувангаа сайтар зажилж идэх ёстойг анхаараарай. Хэрэв та хүссэн үр дүндээ хүрсэн бол 10 хоногийн турш хоолны дэглэм барих шаардлагагүй. Дан ганц хоолны дэглэмээс илүү идэж байгаа зүйлийн чинь хэм хэмжээ хэвийн, жигд байх ёстой. Идэж байгаа зүйлийнхээ хэмжээг хэртүүлснийхээ дараа биш идэхээсээ өмнө анхаарч байгаарай. Одоо энэхүү дэглэмийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцуулъя.

3 ХОНОГИЙН ХУГАЦААНД  БАРИХ ЛУУВАНГИЙН ДЭГЛЭМ

Өдрийн 8:00, 11:00, 14:00, 17:00 цагуудад луувангийн салат иднэ. Үүнийг бэлтгэхэд өдөрт 1 кг хүнсний ногоо хэрэгтэй болно.

Луувангаа үрээд , өөрийн сонголтоор дуртай нэг жимс (алим, бэрсүүт жүрж, жүрж г.м), анар жимс ч байж болно, аль эсвэл 2 жижиг киви нэмж өгч болно. Жимсээ үрэгчээр үрж жижиглэж юмуу нарийн жижиглэж хэрчсэн ч болно. Үүнийгээ 1ш дунд хэмжээний нимбэгний шүүс, 1 халбага байгалийн цэвэр зөгийн бал, 1 халбага оливын тосоор амталж өгөөрэй.

19:00 цагт нэг аяга шинэхэн шахсан луувангийн эсвэл лууван-алимны холимог шүүс ууна. Салат тус бүрийнхээ хооронд чихэргүй ус, ногоон цай ууж болно. Мөн луувангаа зууш болгон хэрэглэж ч болно.

ЛУУВАНГИЙН 10 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ БАРИХ ДЭГЛЭМ

  1. Өглөөний цайнд: Луувангийн салат (жор нь өмнөх хувилбартай ижил, харин амталгаа нь хамгийн бага тослогтой 1 – 2 халбага цөцгий байна).

  1. Зуушинд: Нэг аяга шинэхэн шахсан лууван-алимны холимог шүүс.
  2. Үдийн хоолонд: Луувангийн салат.
  3. Үдээс хойш: Нэг аяга луувангийн шүүс.
  4. Оройн хоолонд: Чанасан луувангийн нухаш халуунаар нь.

Луувангийн дэглэм нь ямар нэг ходоод гэдэсний замын болон ялгаруулах тогтолцооны өвчлөлтэй, хурцадмал явцтай архаг хууч өвчинтэй, вирусын халдвараар өвчилсөн тохиолдолуудад эсрэг заалттай, мөн жирэмсэн, хөхүүл үед хориглоно. Олон жишээнээс үзэхэд энэхүү дэглэм нь жин хасахад маш сайн нөлөөтэйн зэрэгцээ өлсөж буй хурц мэдрэмж төрүүлдэггүй. Мөн энэхүү дэглэмийг барьж байгаа эсэхээс үл хамааран өдөр тутмын амьдралдаа лууван түлхүү хэрэглэж байгаарай.

Хамгийн сайхан нь та луувангийн дэглэм барьснаар жингээ хасаад зогсохгүй арьс, нүдний хараа, амьсгалын тогтолцоогоо ч мөн дэмжих юм шүү.

Орчуулсан: Х.Гэгээ

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *