Хэрэв та хоол идсэний дараа ходоод шатаж буй мэдрэмж төрж байсан бол зүрхний шарх, хүчиллэгийн рефлюкс өвчнөөр шаналж буй сая сая хүмүүсийн нэг байж магадгүй юм. Энэ маш нийтлэг нөхцөл байдал бөгөөд өдөр тутам хийдэг энгийн олон үйлдлээс үүдэлтэй байж болох ба зарим нь зуршлаа өөрчлөхөд энэ асуудлыг хөнгөвчлөх зүйл байж болох юм.
- Бариу хувцас өмсөх
Хэдийгээр бариу хувцас таныг дур булаам харагдуулдаг ч олон удаа өмсөх нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх сонголт юм. Учир нь таны цусны эргэлтэд саад учруулахаас гадна бариу хувцас нь хүчиллэгийн рефлюксийг улам хүндрүүлдэг. Бариу жинсэн өмд, бүс нь таны гэдсийг шахдаг тул зүрхний шархны шинж тэмдэгийг улам дордуулдаг.
- Хавтгай газар унтах
Хэдийгээр дэргүй унтах нь хүзүү, нуруунд сайнаар нөлөөлдөг ч хүчиллэгийн рефлюксээр өвдсөн тохиолдолд энэ нь тус болохгүй. Эмнэлгийн мэргэжилтнүүд орныхоо толгойг 8 инч хүртэл өндөрт өргөх нь таныг унтаж байх үед ходоодны хүчлийг эрүүл доошлуулахад тусладаг тул өргөж унтахыг зөвөлдөг. Толгойгоо өргөх түвшинөө шалгахын тулд та нэмэлт дэр ашиглаж эсвэл орныхоо доор блок хийж мэдэж болно.
- Хоол идсэний дараа хэвтэх
Хэрэв та их хэмжээний хоол идсэний дараа унтахыг хүсч байвал энэ нь хүн бүхэнд тойхолддогыг мэднэ шүү дээ. Гэхдээ та зүрхний шархтай бол энэ зуршлаасаа салах нь зүйтэй болов уу. Таныг хэвтэж байх үед таны сая идсэн бүх хоол улаан хоолой, ходоодны хоорондох хавхлагыг түлхэж байдаг. Хоол идсэний дараа босоо суугаад унтахынхаа өмнө дор хаяж 2-3 цаг хүлээх хэрэгтэй.
- Хоол идэх байх үедээ ус уух
Хэдийгээр шингэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд туйлын чухал боловч хэзээ ус уух нь бас чухал юм. Та хоол идэхийн тулд аяга ус уух хэрэгтэй гэж бодож болох ч үүнээс болж зүрхний шарх үүсэх эрсдэлтэй. Хоолны үеэр хэт их шингэн уух нь хоол боловсруулахад шаардлагатай ходоодны хүчлийг шингэлдэг. Мөн та усаа мөстэй хамт уух дуртай бол хүйтэн ундаа нь цусны судсыг агшааж, өөх тосыг хатууруулж, хоол боловсруулахад хүдрэлтэй болгодог.
- Хэт их кофе уух
Кофе нь эрүүл мэндийн олон ач тустай бөгөөд олон хүмүүс халуун аяга кофегүйгээр нэг өдрийг төсөөлөхийн аргагүй байдаг ч хэрэв та хүчиллэгийн рефлюкс өвчнөөр өвдвөл кофейны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй болно. Кофе нь цээж хорсох шинж тэмдгийг улам дордуулдаг бөгөөд та үүнийг уусны дараа муу байгааг анзаарсан бол аажмаар багасгах нь хамгийн зөв сонголт байж магадгүй юм.
- Хэт их дасгал хийх
Идэвхтэй байх нь эрүүл байхын тулд хийж чадах хамгийн сайн зүйлсийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ таны сонгосон биеийн тамирын дасгал нь танд сайн эсвэл муугаар нөлөөлөх үе бий. Хэрэв та хүчиллэгийн рефлюксээр өвдөж байгаа бол дугуй унах, гимнастик хийх, жин өргөх зэрэг хүнд дасгалууд нь цээж хорсох, гэдэс дүүрэх зэрэг таагүй шинж тэмдгүүдийг улам дордуулдаг. Гэхдээ энэ нь та фитнессийн гишүүнчлэлээ цуцалах хэрэгтэй гэсэн үг биш оронд нь йог эсвэл суурин дугуй унах гэх мэт дунд зэргийн, бага нөлөөлөлтэй дасгалуудыг сонгоорой.