Хэрвээ та үсээ өдөр бүр угаавал юу болох вэ?

Шүршүүрээс гараад шампуниасаа анхилуун цэцгийн үнэрийг мэдрэх шиг сайхан мэдрэмж байхгүй. Та сэргэг, эрч хүчтэй байх ба шинэ өдрийг эхлүүлэх хамгийн сайн арга юм. Гэсэн хэдий ч үсээ байнга угаах нь хамгийн сайн алхам биш байж мэдэх юм.

  1. Будсан үсний өнгө хурдан бүдгэрэх эрсдэлтэй

Үсээ тодруулах эсвэл будах дуртай хүмүүсийн хувьд үсээ угаах давтамжаа тааруулахыг зөвлөж байна. Будагны химийн бодисууд нь усанд өртөмтгий байдаг тул үүнийг хэт олон удаа угаах нь таны үсийг будсан өнгийг нь бүдэгрүүлэх болно.

  • Шийдэл: 3 хоног тутам угааж үзээрэй мөн угаах хооронд будсан үсэндээ тохирсон шампунийг хэрэглээрэй. Ингэснээр таны үсний өнгийг удаан хадгалахад тусална.
  1. Таны үс хуурайшиж магадгүй.

Хуурайших эсвэл буржийх үс нь таныг хэт их угааж байгаагийн бас нэг шинж тэмдэг юм. Ихэнх шампунь нь сульфат хэмээх химийн бодис агуулдаг бөгөөд энэ нь таны үсний тос, хог хаягдлыг арилгадаг. Үүний үр дүнд таны үс тэр даруй илүү сайхан харагдах болно, гэхдээ та үүнийг удаан хугацаанд гэмтээдэг байна. Хэрэв та үсээ байгалийн тосноос нь салгавал таны хуйх хуурайшиж, үсний бүтэц ч хуурай болно.

  • Шийдэл: Угаах давтамжийг өөрчлөж ман үсний зүслэгийг нөхөн сэргээх чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэж, сульфатгүй шампунийг сонгоорой.
  1. Үс хагтахийг илүү ихэсгэх.

Хаг гэдэг нь хуйх загатнах, хальслах, үсэнд цагаан толбо үлдээх эмгэг юм. Хэт их шамфунаар үсээ угаах нь хуйханд шим тэжээл өгч, эрүүл байлгахад зайлшгүй шаардлагатай байгалийн өөх тосыг санамсаргүйгээр арилгадаг. Энэ нь эргээд таны хуйхыг хуурайшуулж, илүү их хаг үүсгэдэг.

  • Шийдэл: Заримдаа энгийн усаах угаах нь илүүдэл тос, шороог арилгахад хангалттай. Хэрэв та хаг өвдөж байгаа бол цайны модны тостой шампуньтай хамт гуужуулж, хальсыг арилгана.
  1. Үсний салаалалтыг ихэсгэх

Үсний салаалалт нь ихэвчлэн төгсгөлд байдаг үсний ширхэгийн урагдсаны үр дагавар юм. Хэрэв таны үс хуваагдсан бол угаах давтамжаа багасгахыг зөвлөж байна. Үс нойтон үед илүү мэдрэмтгий байдаг тул амархан гэмтдэг. Тийм ч учраас та хэр угаана үсний ширхэгүүд тэр хэмжээгээр тасрах магадлал өндөр байдаг.

 

  • Шийдэл: Хэрэв та аль хэдийн салаалсан үзүүртэй болсон бол тэдгээрийг тайрахаас өөр шийдэл байхгүй. Дараа нь үсний тослогжилтыг багасгахын тулд үсээ нороогүй тэр өдрүүдэд хуурай шампунь хэрэглэж үзээрэй.
  1. Үсийг илүү бүдгэрсэн, тослог харагдуулах

Өдөр бүр үсээ угаах үед таны тосны булчирхайнууд шампунаар арилгаж тосыг нөхөхийн тулд илүү их тос ялгаруулахад хүргэдэг. Түүнээс гадна таны үс илүү тослог байсан ч үсний утсыг хатааж байна. Угаах давтамжаа өөрчилснөөр та эдгээр булчирхайг хэт их тос үйлдвэрлэхгүй байхад сургаж болно.

  • Шийдэл: Ямар өдрүүдэд үсээ угаахад илүү тохиромжтой вэ гэдэг хуваарьтай болох. Жишээлбэл, та дасгал хийх үедээ эсвэл амралтын өдрүүдээр гадуур явахдаа сайхан шүршүүрт орж, илүү идэвхтэй нийгмийн амьдралтай байх талаар бодож болно.

Нэмэлт: Гэрийн эмчилгээ

  1. Алимны цуу: Энэ нь таны үс, хуйхны рН-ийн түвшинг өөрчлөхөд тусалан хуримтлагдах хэмжээг багасч тослогийн хэмжээг тэнцвэржүүлэхэд туслана. 3 хоолны халбага алимны цууг нэг аяга бүлээн устай холино. Үсээ угаасны дараа уусмалаа үсэндээ түрхэж, хуйхандаа үрнэ. 5-10 минут хүлээгээд угаана.
  2. Зуун настын ба нимбэгний шүүс: Энэ 2 элемент нь тослогийн ялгаруулалтыг дарангуйлах үйлчилгээтэй бөгөөд таны үсийг илүү гялалзуулж, тослогыг бага болгоно. Саванд 2 халбага зуун настын гель, нэг халбага нимбэгний шүүс нэмээд тэдгээрийг холино. Дараа нь аяганд нэг аяга ус хийж холино. Энэ хольцыг үсээ угаахдаа хэрэглээрэй.
  3. Эфирийн тос: Гаа болон цайны модны тос нь хуйхан дахь нүх сүв хуримтлагдахаас сэргийлж, үсийг тань тослогийн бага болгоно. Угаах үедээ үсэндээ 2 дусал дусаагаарай. Шингэрүүлээгүй эфирийн тосыг арьсандаа шууд түрхэж болохгүй гэдгийг санаарай. Дараа нь толгойгоо алчуураар боож, зайлж, шампунь угаахаасаа өмнө 10 минут байлгана.
  4. Хүнсний сод: Энэ нь хуурай шампуньтай харьцуулахад хямд, химийн бодисгүй хувилбар гэж тооцогддог. Аливаа хуримтлалыг арилгахад тусалдаг. 2 эсвэл 3 цайны халбага хүнсний содыг устай аяганд хийж уусах хүртэл холино. Холимогийг нойтон үсэнд угнаас үзүүр хүртэл түрхэнэ. Угаахаасаа өмнө нэг минут хүлээх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *