Амьдралын буруу хэвшил, хүнсний хэрэглээнээс шалтгаалан үе мөчөөр өвддөг. Нуруу, бугуйн яс, хөлийн үе, хүзүүгээр байнга өвдөх шинж илэрч байвал аль болох хурдан арга хэмжээ авах хэрэгтэй юм. Хүчтэй эм, тариа хэрэглэхээсээ өмнө үе мөчний өвчнөөс сэргийлэх гэрийн аргыг туршаад үзээрэй. Та бүхэнд үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх жорыг танилцуулахаар бэлдлээ.
Үе мөчний өвчнийг хэрхэн анагаах вэ?
Жор-1 Байгалийн гаралтай жор
Орц:
- Жүржийн шүүс – 250 мл
- Овьёос – 150 г
- Ус – 200 мл
- Нунтаг синнамон буюу шанцай – 1 ц.х
- Ханборгоцой – 300 г
- Зөгийн бал – 20-30 г
- Миндаль/бүйлс самар – 50 г
Хийх арга:
Овьёосоо чанаж хөргөнө. Овьёос дээрээ жүржийн шүүс, ус, ананас, цинамон, зөгийн бал болон самраа хийнэ. Блендерээр бүгдийг сайтар холино. Ууж хэрэглэх заавар: Өглөөний цайнаас 20 минутын өмнө 100 мл-ийг ууна. Болж өгвөл араас нь аяга ус уувал бүр ч сайн.
Жүрж болон ананас нь С амин дэмээр баялаг тул яс, үе мөчний уян холбоосыг бэхжүүлнэ. Үе мөчний үрэвслийн улмаас С амин дэмийн дутагдалд ордог болохыг судалгаагаар тогтоосон. С амин дэм өөрөө үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг та мэдэх биз ээ. Шанцай нь кальци болон эслэг ихтэй тул үе мөчийг бэхжүүлнэ. Цусан хангамжийг сайжруулж, цусан дахь сахар болон холестерины хэмжээг бууруулна. Овьёос нь магни, фосфор, кали болон цахиур ихтэй хүнс. Бие эрхтний цахиурын тэнцвэрт байдлыг хадгалснаар тулгуур эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Миндаль самар нь хүний ясанд зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор баялаг. Кальци, магни, марганец болон фосфор нь ясыг бөх бат байлгахад нөлөөлдөг.
Жор-2 Хоёр хоолны халбага цэвэр желатин (органик)
50 мл цэвэр усыг сайтар хольж тасалгааны хэмд нэг хоног байлгана. Барьцалдсан желатинаа жимсний шүүс, сүү, тараг зэрэгтэй хольж ууна.
Ингэж 7 хоног ууснаар үе мөчний өвдөлт багасаж, яс бэхэждэг. Шаардлагатай тохиолдолд 1 сарын дараа эсвэл 6 сарын дараа дахин хэрэглэж болно.
Желатин (зөвхөн органик) бол малын яс, мөгөөрснөөс гаргаж авдаг бүтээгдэхүүн юм. Пролин болон гидроксиплины хүчил агуулдаг ба эдгээр нь ясны холбогч эд, мөгөөрсөнд шаардлагатай бодисыг өгдөг байна.
Үүнээс гадна:
- Сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ
- Арьс, үс, хумсны бүтцэд сайнаар нөлөөлнө
- Өсөлтийг дэмжих зэрэгт сайн талуудтай юм.
Эх сурвалж: http://www.healthyfoodhouse.com