Хөлрөх нь биеийн температурыг тэнцвэржүүлэхэд тусалдаг бөгөөд “хөлсний булчирхайнаас давс дээр суурилсан шингэн ялгаран гарах” гэж тодорхойлогддог. Энэ нь таны сэтгэл хөдлөлийн байдал эрүүл мэндийн ноцтой байдал тэр ч байтугай цэвэршилт, жирэмслэлт (дааврын өөрчлөлт) зэргээс шалтгаалж болно. Апокрин булчирхай нь хөлсийг байнга ялгаруулдаг бөгөөд бэлгийн бойжилтын үе шатанд хүрэх үед хөлс булчирхайг илүү динамик болгодог гормонууд нэмэгддэг. Апокрин булчирхайгаар хөлрөх нь ихэвчлэн бэлгийн бойжилтын үеэс эхэлдэг бөгөөд энэ нь үнэхээр дуусдаггүй тул хэрэв та явган аялал хийж байхдаа огт хөлрөхгүй байвал энэ нь эрүүл мэндийн байдлын шинж тэмдэг байж болно.
- Давстай хөлс
Яг л нулимстай адил хөлс нь давстай байх нь хэвийн үзэгдэл байна. Гэсэн хэдий ч энэ нь таны нүдийг шатааж буй мэдрэмж өгч бага зэрэг зүссэн шархыг хатгаж буй мэт хүндүүр өгөхөөр давстай байвал энэ нь танд натри дутагдсаны шинж юм.
Эрүүл биед нэн чухал бүрэлдэхүүн нэг бол чийгшил бөгөөд энэ нь логикгүй сонсогдож байж магадгүй ч таны хоол хүнсэнд натри дутагдсанаас болж шингэн алдагдаж байж магадгүй юм. Натри, калийн түвшинг зохицуулдаг электролитийг нэмэгдүүлэхийн тулд та эрч хүчний (energy drink) ундаа ууж болно. Энэ нь хэт давслаг хөлс гарахаас сэргийлнэ.
- Бараг хөлс гарахгүй байх
Хүн бүрийн бие өөр өөр байдаг – зарим хүмүүс илүү их, зарим нь бага хөлрдөг бөгөөд энэ нь байгалийн нэг хэвийн тохиолдол юм. Гэсэн хэдий ч бусад бүх зүйлийн нэгэн адил ямар нэг зүйл хэт их эсвэл хэт бага байх нь сайны шинж биш юм.
Хэрэв та зуны халуун өдөр эсвэл дугуй унаж байхдаа бараг хөлрдөггүй бол энэ нь таны хөлс булчирхай сайн ажиллахгүй байна гэсэн үг юм. Энэ бол анидроз гэж нэрлэгддэг ноцтой эмгэг бөгөөд бүх биед нөлөөлдөг. Хэт халалт, халуунд ядрах, халуунд цохиулахад хүргэдэг бөгөөд цус харвалт өгч амь насыг аюулд оруулж болно.
- Хэт их хөлрөх
Хүмүүс бараг хөлс гарахгүй байхаас гадна хэт их хөлс гардаг тохиолдол байдаг бөгөөд энэ нөхцөл байдал ихэвчлэн анзаарагдахгүй үл мэдэгдэн өнгөрдөг. Хэт их хөлрөхийг гипергидроз гэж нэрлэдэг бөгөөд ямар ч шалтгаангүйгээр хүйтэн үед ч тохиолдож болно. Энэ нь ихэвчлэн цэвэршилтийн үеэр эмэгтэйчүүдэд тохиолддог.
Заримдаа энэ нөхцөл байдал аюултай байж болно. Хэрэв та дасгал хийж байхад хөлрөх, жингээ хасах үед, ихэвчлэн унтаж байх үед хөлрөх эсвэл хөлрөх үед цээжинд даралт мэдрэгдэж байвал эмчид хандах хэрэгтэй. Та эмчийн зааж өгсөн янз бүрийн шинжилгээний нэгэнд оношлогдох тул санаа зовох зүйлгүй.
- Үнэртэй хөлс
Хэрэв та хөлсөө үнэртэй гэж бодож байвал танийг зочирдуулам мэдээлэл хүлээж байна. Хөлс нь үнэндээ ямар ч үнэргүй – энэ нь бүүр ямарч үнэргүй байдаг. Гэвч таны арьсанд байгаа бактер хөлстэй холилдох үед эвгүй үнэр гарч ирдэг бөгөөд энэ нь стрессийн үр дагавар юм.
Янз бүрийн булчирхайгаас 2 төрлийн хөлс гарч ялгардаг: нэг нь хэт халах үед экрин булчирхайгаас ихэвчлэн үнэргүй, нөгөө нь апокрин булчирхайнаас гардаг ба тийм ч таатай үнэртэй хөлс байдаггүй. Хөлөрдөг цэгүүдээ сайн угааж мөн хооллолт, хүрээлэн буй орчин, эм тариа зэрэг нь таны биеийн үнэрт нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Жирэмсэн үеийн хөлрөлт
Жирэмсэн үед эмэгтэйчүүд ердийнхөөсөө илүү их хөлрөх хандлагатай байдаг бөгөөд энэ нь заримдаа жирэмсний эхний шинж тэмдгүүдийн нэг юм. Жирэмсэн байх үед тэр ч байтугай хүүхэд төрүүлэх гэж байгаа гэдгээ мэдэхээс ч өмнө таны бие нь үнэрээ өөрчилдөг. Энэ үе шатанд таны хамар хэт мэдрэмтгий болж магадгүй тул өөрийгөө зовоох хэрэггүй.
Энэ үзэгдлийн цаана шинжлэх ухаанд нялх хүүхдэд илүү их хүчилтөрөгч, шим тэжээлийг тээвэрлэх хэрэгцээ шаардлагаас болж биеийн цусны хангамж нэмэгддэгт оршидог гэж үзсэн. Ус их уух, өдөр бүр шүршүүрт орох, задгай хувцас өмсөх, халуун ногоотой хоолноос хол байх зэрэг нь хөлрөхгүй байх аргуудын нэг юм.