Эмэгтэй хүн амьдралдаа дор хаяж нэг удаа дүр төрх, өөрийн имэйжээ өөрчлөх талаар боддог байж магадгүй. Гэлээ ч, ихэнхи эмэгтэйчүүд дүр төрхөө өөрчлөхийн тулд гарч болох эрсдэлийг тооцоолдоггүй. Бүтэлгүйтэхээс ч айдаггүй. Бүсгүйчүүд бид чинь өөрийн “хийх гэж байгаа бүхнээ хамгийн сайн нь” гэж боддог хүмүүс шүү дээ.
Өөртөө хийсэн өөрчлөлт нь зөв байх тохиолдол зөндөө бий. Хэдийгээр өөрийгөө өөрчлөх тал дээр туршлага муутайн улмаас алдаа гаргасан ч чамд “ашигтай”, учир нь цаашид яаж хийх, юуг хийж болохгүй вэ гэдгээ мэдэж авдаг, иймээс үүнд талархах хэрэгтэй.
Үсний өнгөө өөрчлөх
Таны өөрийгөө өөрчлөх өөрчлөлт үсний тань өнгөнөөс эхлэнэ гэдгийг санаарай! Үүнээс гадна, та үсний өнгөө нэг л өөрчилсөн бол өмнөх өнгө рүүгээ буцах боломжгүй, хэтэрхий оройтсон байх болно гэдгийг санаарай.
Энэхүү зөвлөгөө танд өөртөө хамгийн сайн тохирох үсний будаг сонгох боломжыг олгоно гэж найдаж байна.
2019 оны тренд болж байгаа үсний ШИЛДЭГ-5 өнгө
- “Алтлаг сарнайн” – өнгө нь этгээд чамин бүсгүйчүүдэд тохиромжтой. 2019 оны хувьд этгээд, өвөрмөц, өөрийгөө илэрхийлсэн хэв маяг бүхий имэйж давамгайлах юм. Энэ өнгө нь таны онцгой шинж чанарыг харуулах төдийгүй, давтагдашгүй өвөрмөц байдлаа харуулах боломжыг олгоно. Таны үс урт богино алин ч байсан энэ өнгөөр будаж болно. Алтлаг өнгийн суурь дээр анхаарал татахуйц романтик ягаан өнгийг хослуулж өгвөл алтлаг ягаан өнгийн этгээд дүр төрхийг бий болгож чадна.
- “Зөгийн бал”- ны өнгө нь илүү дөлгөөн харагдуулах болно. Хэрвээ та дэггүй зан төрхтэй хэрнээ арай зөөлөн, дөлгөөн төрхтэй болмоор байгаа бол энэ өнгө танд шинэ дүр төрхийг бий болгож өгнө. Матт өнгө нь хавар-зуны улиралд хамгийн тохиромжтой. Иймээс та яг өнөөдрөөс яаравчлан шинэ өнгийн үстэй болоорой.
- “Мөнгөлөг цайвар” өнгө нь хамгийн нууцлаг, дур булаам өнгө. Энэ өнгө нь бүх насны эмэгтэйчүүдэд, ялангуяа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд хамгийн зохимжтой. Энэ хүйтэн өнгө нь таны статусыг тодорхойлж өгөхөөс гадна бусдын нүдэнд илүү хатуу, шийдэмгий харагдуулдаг талтай. Үүний зэрэгцээ зоригтой шийдвэр гаргахад бэлэн байгаа бол мөн янз бүрийн адал явдалд бэлэн байгаа бол та энэ өнгийг сонгоорой.
- “Улаан өнгө” нь загвараас хэзээ ч гарахгүй байх. Улаан өнгө нь эмэгтэй хүнийг зүгээр л дур булаам харагдуулдаг! Стилистүүд 2019 оны загварын өөр нэг чиг хандлага болох байгалийн хэв шинжийг хадгалсан өнгө загваруудад дэлхий нийтээрээ татагдаж байгаа тул иймэрхүү байгалийн натурал өнгийг сонгохыг зөвлөж байна.
- “Dark Cinnamon” -ны өнгө. Хэрвээ та ийм өнгийн үстэй бол, энэ өнгөө өөрчлөх эсэх тал дээр өөрчлөхөд бэлэн биш байгаа бол үүнийгээ хэвээр үлдээхээр шийдсэн бол таныг зөв сонголт хийлээ гэж хэлмээр байна. Энэхүү гүн өнгө нь хүрээлэн буй орчины дулаан энергийг танд өгөх болно.Гэхдээ та үнэхээр гадаад төрх, үсэндээ шинэлэг өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол өөр хэрэг шүү дээ.
Эх сурвалж: https://takprosto.cc/kreativnoe-okrashivanie-volos/