Зүрхний хэмнэл ОГЦОМ алдагдахад авах шалгарсан 2 арга

ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.

Зүрхний хэмнэл хүчтэй алдагдах үед зүрхний үйл ажиллагаа мэдэгдэхүйц алдагдаснаар гол судас руу орох цусны хэмжээ багасахад хүргэдэг. Үүний үр дүнд нь цусны дутагдалд хамгийн мэдрэмтгий эрхтэн болох тархины үйл ажиллагаа доголдон толгой гэнэт хүчтэй эргэх, ухаан алдахад ч хүргэх аюултай.

Үүнээс гадна зүрхний хэмнэл огцом алдагдал гэж бас байдаг. Энэ үед гаднаас харахад элдэв эмгэггүй байтал зүрх нь огцом минутанд 150-200 удаа хүртэл олон цохилж эхэлнэ. Ингэж хэмнэл алдагдах нь гэнэт эхэлсэн шигээ гэнэт арилах нь олонтаа. Зүрхний цохилт хэвийн болсны дараа давсгаа яаралтай суллах шаардлагатай байдаг. Зүрхний хэмнэл алдагдахыг аюулын дохио гэж үзвэл хэмнэл огцом алдагдахыг хамгийн ноцтой нь.

Бид өнөөдөр зүрх дэлсэхийг болиулах шалгарсан 2 аргыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эдгээр аргуудыг заавал мэдэж аваарай.

Мөстэй хүйтэн усанд нүүрээ дүрэх

Биеийн температур огцом буурснаар зүрхний цохилт удааширдаг. Ингэснээр мэдрэлийн систем шинэ нөхцөл байдалд дасан зохицох үйл явц ядагддаг аж. Өөрөөр хэлбэл бие организмаа хөргөх нь зүрхэнд тэр дорхноо нөлөө үзүүлдэг байна. Тиймээс та зүрх дэлсэх үед дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

  • Томхон хэмжээний саванд хүйтэн ус хийж тавина. Ингэхдээ дээр нь мөс хийгээрэй. Илүү хүйтэн болох болно.
  • Дараа нь амьсгалаа түгжиж, хүйтэн усандаа нүүрээ дүрэн, хэдэн секунд байлгана. Энэ үед хэцүү байвал, хамраа нэг гараараа чимхээрэй.
  • Хэрвээ нүүрээ дүрэхэд хүндрэлтэй байгаа бол хоёр гарын алгаа дүрж, хүйтэн усаар нүүрээ шавших хэрэгтэй. Мөн мөсөөр нүүрээ арчиж болох юм.

Хэвлийн дасгал хийх

Зүрхний хэмнэлийг хянадаг “Vagus” мэдрэлийн системд сайнаар нөлөөлөх дараах дасгалыг мөн хийж болно. Үүнийг хийхийн тулд:

  • Гүнзгий амьсгаа авч, хэвлийн булчингаа ажиллуулна.
  • Хамраа гарынхаа эрхий болон долоовор хуруугаар чимхэж, ам, нүдээ хаагаарай.
  • Дараа нь ам болон хамраараа бага зэрэг амьсгална. Ингэхдээ ч мөн хэвлийн булчингаа ажиллуулах хэрэгтэй.

Хэрвээ цээжээр хүчтэй хатгуулж өвдөх юм уу, эсвэл амьсгалахад хүндрэл учрах зэргээр нөхцөл байдал бүр дордсон үед дээрх аргуудыг ашиглаад нэмэргүй болохыг анхаарна уу. Харин яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй юм.

Зүрх дэлсэхэд хүргэдэг хамгийн том шалтгаан бол стресс бухимдал юм. Тиймээс та аль болох стресс бухимдлаас хол байхыг хичээгээрэй. Эс бөгөөс энэ нь даамжирсаар амь насанд аюул учруулж болзошгүй болохыг санаарай.

Эх сурвалж: heart.org

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *