Та хүүхэд насаа дурсаад өөрийн тоглодог байсан резин тоглоомыг хүүхдүүдтэйгээ тоглоод нэг үзээрэй.

Хүүхэд насаа дурсацгаах уу? Бидний үеийнхэний охидын тоглох дуртай тоглоомнуудын нэг яах аргагүй РЕЗИН хэмээн нэрлэдэг энэхүү тоглоом байлаа. Одоо цагийн хүүхдүүд энэ тоглоомыг тоглож огт харагддаггүй. Хүүхэд насаа дурсаад хүүхэдүүдтэйгээ тоглоорой, дасгал хөдөлгөөн ч болно. Цахим ертөнцөөс холдож, цагийг хөгжилтэй, хөдөлгөөнтэй, эрүүл мэнддээ сайнаар зарцуулахад тань тустай. Хуучин цагт охид хуучин хувцасныхаа резиныг цуглуулж байгаад тоглодог байсан. Хашаандаа, тоглоомын талбайд,  завсарлаганаар сургуулийн коридорт, гэртээ ч бас, ер нь хаана тоглох боломжтой тэгш газар байна хаа сайгүй л тоглодог байсан. Хөвгүүд ч бас тоглоно.

3-4 хүүхэд ээлж дараалан тогловол сонирхолтой. Хоёулаа ч тоглож болно. Битүү резиний хоёр талд хоёр хүн нэг нэгээрээ зогсдог. Хоёулаа тоглож байгаа тохиолдолд тулгуур мод юмуу ямар нэг түвшин ахиулаад дээш өндөрсгөж болохуйц зүйлс ашиглан тоглож болдог. Тоглох резинэн туузны хэмжээ дор хаяж 4 м байх хэрэгтэй байдаг.

Тоглоом олон хувилбартай. Орос, Герман гээд жаахан ялгаатай, тэр байтугай Ленинградыхан, Москвагийнхан ч бас арай өөр маягаар, өөр дүрэмтэй тоглодог байна. Монгол хүүхдүүд ч бас тоглоомын үе болгонд сонин этгээд нэр өгч тоглодог байсан.  Оролцогчид ээлжлэн олон янзын үсрэлттэй дасгалуудыг дарааллын дагуу хийж гүйцэтгэдэг. Резинэн туузанд хүрч алдаа гаргасан хүн тоглоомыг дараагийн хүнд шилжүүлнэ. Тэгээд ээлж нь ирэхэд тоглоомоо алдаа гаргасан газраасаа дахин эхлүүлж, үргэлжлүүлэн тоглоно. Мөн хос хосоороо нэг баг болж тоглож ч болно. Энэ тохиолдолд хоёр дахь оролцогч алдсан тоглогчдоо туслах зарчмаар алдсан үе шатаас нь үргэлжлүүлэн тоглоод алдаагүй хийж гүйцэтгэж чадвал баг тоглоомоо цааш үргэлжлүүлнэ.

Тоглоомын түвшингүүд:

1-рт резинэн тууз оролцогчын шагайн түвшинд

2-рт өвдөгний түвшинд

3-рт өгзөгний түвшинд

4-рт бүсэлхийн түвшинд

5-рт цээжний түвшинд

6-рт хүзүүний түвшинд байна.

Үүнээс ч илүү өндөр байж болно. Энэ мэтчлэн түвшинг өндөрсгөөд явна. Учир нь тоглогчдын төсөөлөл, акобат хийж үсрэх чадвараас ихээхэн хамаарна.

Тоглогчдын хийх дасгалууд нь олон янз. Энгийн үсрэлтээс эхлээд маш нарийн түвэгтэй дасгалууд ч бий. /Ступенек, конвертиков, бантиков – Алхам, дугтуй, бантик г.м/. Зарим дасгалд резинэн туузанд хүрэхийг хатуу хориглодог бол заримд нь зөв газар нь гишгэх хамгийн гол нь байдаг.

Хэрхэн тоглох дэлгэрэнгүй заавар болоод тоглоомын дүрмийг видео дүрс бичлэгээр болон зурган хэлбэрээр орууллаа.

“ОРОС  ХУВИЛБАР”

Схемчилж харуулбал:

Зургаар харуулбал:

  1. Аравтыг 10 удаа хийнэ

2. Естийг 9 удаа хийнэ

3. Наймтийг 8 удаа хийнэ

4. Долоот. 7 удаа хийнэ

5. Зургаат. 6 удаа хийнэ

6. Тавт. 5 удаа хийнэ

7. Дөрөвт. 4 удаа хийнэ

8. Гуравт. 3 удаа хийнэ

9. Хоёт. 2 удаа хийнэ

10. Нэгтийг 1 удаа хийнэ

2. ГЕРМАН ХУВИЛБАР

Схемчилж харуулбал:

Зургаар харуулбал:

Дүрс бичлэгээр:

“ЛЕНИНГРАДИЙН ХУВИЛБАР”

“МОСКВАГИЙН ХУВИЛБАР”

Та багадаа аль хувилбараар нь тоглодог байсан бэ?

Эцэг эхчүүд та бүхэн маань ч бас хүүхэд насаа эргэн дурсаж хүүхдүүдтэйгээ энэхүү тоглоомыг тоглож чөлөөт цагаа зөв зохистой, хөгжилтэй өнгөрүүлээсэй гэж хүсэж байна.

Орчуулсан: Х.Гэгээ

Эх сурвалж: babiku.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *