Жин хасаж, бие дэхь хорт бодисыг цэвэрлэх коктейлийн жор

Мэдээжийн хэрэг, та манжингүйгээр борщ чанаж болохгүй, хоолны дэглэмийн тухайд хэн ч үүнийг дурддаггүй. Энэ бүтээгдэхүүний шинж чанарыг мэддэг цөөхөн хүн нарийхан биетэй, хамгийн чухал нь эрүүл мэндийн асуудалгүй гэдгээрээ сайрхаж чадна.

Манжин бол эрүүл хооллолтын хатан хаан бөгөөд 100 грамм манжинд 40 калори илчлэг байдаг бөгөөд ашиг тус нь асар их юм. Манжин нь зүрх судасны системд сайнаар нөлөөлж, цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Энэ нь маш их цайр, төмөр, фолийн хүчил, бета-каротин, А, В, Р витамин агуулдаг.

Ходоодны үрэвсэл, ходоодны шархлаатай хүмүүс ходоодны ханыг цочроодог тул түүхий манжин идэхээс татгалзах хэрэгтэй, гэхдээ та чанасан манжин идэж болно – тэд илүү амттай, ашигтай байдаг.

Хэрэв та хүрэн манжин байнга хэрэглэдэг бол таны арьс залуужиж, уян хатан болж байгааг анзаарах болно. Хэрэв та шампуньдаа манжингийн шүүс нэмбэл тослог хуйх, ядаргаатай хагны талаар мартаж чадна.

Жин хасах зориулалттай хүрэн манжингийн коктейль

Хүрэн манжинтай смүүти нь илүүдэл жингээс салгахаас гадна таны биеийг хорт бодисоос цэвэрлэх болно. Энэ бол эрүүл бөгөөд тэжээллэг зууш юм! Цагаан гаа нь бодисын солилцоог сайжруулж, нэрс нь чихэрлэг амтыг нэмнэ.

Орц:

  • 1 манжин
  • 1 ногоон алим
  • 1 tsp шинэхэн цагаан гаа
  • 50 гр нэрс
  • 300 мл ус

Хэрхэн хийх вэ

  • Түүхий манжингаа хальслаарай.
  • Алимыг хальсалж, голыг нь салгана.
  • Цагаан гааг хальсалж үрэгчээр үрж эсвэл жижиглэн хэрчинэ.
  • Нэрсийг угааж, алим, манжингаа шоо хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  • Бүх орцуудаа хольж, нэгэн жигд зутан болтол холигчоор нунтаглана. Жимсний нухаш руу цэвэр ус нэмээд дахин сайтар хутгана. Ингээд таны эрүүл мэнд, гоо үзэсгэлэнд зориулсан коктейль бэлэн боллоо.

Хэрэв та эрүүл мэнддээ санаа тавьхыг хүсдэг бол хоолны цэсэндээ хүрэн манжингийн салатыг нэмэх болон баярын ширээндээ өнгө нэмж болнд шүү дээ. Өндөгтэй амттай манжинтай салат хийж идээрэй.

Нийгмийн сүлжээн дэх найзуудтайгаа энэхүү коктейлийн жорыг хуваалцаарай.

ОРЧУУЛСАН: Х.Сайханаа

Эх сурвалж: gegee.one

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *