Британийн эрдэмтэд амархан турах нууцыг нээв

Британийн эрдэмтэд амархан турах нууцыг олж мэджээ. Тэд түргэн хугацаанд өөрийн бие махбоддоо ямарваа нэгэн хор хохирол учруулалгүйгээр, бас хоолны дэглэм барьж зоволгүйгээр турах боломжтой гэдгийг тогтоов. Та аливаа хоолыг сайтар зажилж идвэл болох нь тэр. Бирмингемын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол хүнсээ сайтар зажилж дадсанаар тухайн хүний бие махбод илчлэгийг хүлээж авах явдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, та хазсан хоол хүнсээ хагас минут орчим зажилвал амархан турах боломжтой аж. Хоолоо сайтар зажилж иддэг хүмүүс амархан цадаж, оройн хоол идэхгүй байж дөнгөдөг бололтой.

Туршилтад гурван бүлэг хүмүүсийг оролцуулжээ. Тэдэнд бяслаг, хавчуурга махтай талх идэхийг санал болгов. Эхний бүлэг хүмүүс түүнийг хэвийн байдлаар идсэн бол нөгөө нэг хэсэг хүмүүс хоолоо арван секундын туршид зажилж байлаа. Гурав дахь бүлэг хоолоо 30 секунд зажилсан гэнэ. Гэтэл сүүлчийн бүлэг хүмүүс тэдэнд санал болгосон десертээс татгалзсан аж.

Мэргэжилтнүүд тухайн хүн амандаа хийсэн хоол болгоныг дор хаяж 30 секунд зажлах юм бол үдэш оройн цагаар цадталаа идэх хүсэл сонирхолгүй болдог байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнээс гадна өдрийн туршид авсан илчлэгийн хэмжээ мэдэгдэхүйц буурдаг учраас амархан турах магадлалтай гэнэ. Гэхдээ хоолыг удаан гэгч нь зажилж идэхэд амтыг нь мэдрэхээ болих аюултай тул турахыг хүсэгчид энэ аргыг сонгож авахдаа нэлээн тэвчээр хатуужил, хүсэл эрмэлзэлтэйгээр хандах хэрэгтэй болно.

Хоолоо сайн зажилж идэхийн ач холбогдол

Ходоод шүдгүй шүү дээ. Тэгэхээр хоолоо сайн зажилж идэх хэрэгтэй. Бидний ходоод илчлэгээ хөдөлгөөнөөр задалж дийлэхгүй таргалалт үүсдэг, таргалалт ихэсвэл хүүхдийн сэтгэн бодох хурд, аливаа үйлд авхаалж самбаатай байх хандлагад сөргөөр нөлөөлдөг.

Хүүхэд хоолоо зажилж идсэнээр:

– Эрүү хүчтэй, уруул хацар орчмын булчин чанга болно.

– Хоолны шингэц сайн болно.

– Тархины цусан хангамж сайжирна

– Шүд бэхжинэ

– Таргалалтаас сэргийлнэ

– Ходоодны үйл ажиллагаа сайжирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait