Өдрийн төгсгөлд орондоо орохдоо та ямар нэгэн зүйл бодолгүйгээр өөрийн унтах дуртай байрлалдаа ордог байх. Гэхдээ зарим байрлал нь бусдаас илүү байж болох бөгөөд хэрэв та баруун талаараа унтаж хэвшсэн бол зуршлаа өөрчлөхийг хүсч магадгүй юм. Хэдийгээр баруун талдаа унтах нь таны зүрхэнд эрүүл мэндэд тустай ч ашиг тусаас нь давсан олон сул талтай.
Манай мэдээллийн баг унтах байрлалтай холбоотой судалгааг хийсэн бөгөөд хэрэв та шөнө бүр баруун талаараа унтдаг бол энэ нь ямар сул болон давуу талтай болохыг танд хэлж өгөх болно.
1. Энэ нь таны хүчиллэгийг улам дордуулж болзошгүй.
Хэрэв та цээж хорсох гэх мэт ядаргаатай мэдрэмжээс ангижрах гэж байгаа бол сул хувцас өмсөж, бага зэргийн дасгал хийх гэх мэт амьдралын хэв маягаа өөрчлөх нь шинж тэмдгүүдээс ангижрахад тусална. Гэхдээ хэрэв та байнга баруун талаараа унтдаг бол энэ нь таны бүх хүчин чармайлтыг сүйтгэж болзошгүй, учир нь энэ нь одоогийн нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй юм. Зүүн талаараа унтаж хэвших нь цээжин дэх шатаж буй мэдрэмжийг тайвшруулахад тусална.
2. Цусны эргэлтэнд нөлөөлж болзошгүй.
Зүүн талаараа унтах нь хоол боловсруулахад тустайгаас гадна зүрхийг цусыг илүү үр дүнтэй шахахад тусалдаг. Баруун талаараа унтах нь таны биеийн даралтыг цусны судаснуудад дарахад хүргэдэг бол зүүн талаараа унтах нь цусны урсгалыг нэмэгдүүлж өгдөг аж. Цусны эргэлтийг зөв ХЭВИЙН байлгах нь таны ерөнхий эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хадгалах гол түлхүүр бөгөөд венийн судас томрохоос сэргийлдэг тустай.
3. Жирэмсэн үед унтах хамгийн тохиромжтой байрлал биш.
Таны ураг томрох тусам сайн унтаж амрахад улам бүр хэцүү болж байна. Таныг баруун талаараа унтвал таны зүрх болон хүүхдийн цусны урсгалыг хязгаарлаж болзошгүй. Хүүхэд томрох тусам таны зарим эрхтнийг дээш нь шахаж байгаа тул энэ нь таныг бөх бат унтахад төвөгтэй байдал үүсгэж магадгүй юм.
4. Энэ нь таны элэгийг гэмтээж болно.
Элэг таны биеийн баруун талд байрладаг тул энэ тал дээр унтах нь энэ чухал эрхтэнд илүү их дарамт учруулж, улмаар элэгний бөглөрөлд хүргэж болзошгүй юм. Үүнээс зайлсхийхийн тулд баруун талдаа байнга унтахгүй байхыг хичээгээрэй.
Жирэмсний 5, 6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүй. Учир нь дээшээ харж удаан хэвтэх нь дараах сөрөг үр дагавартай. Юуны өмнө хэвлийд байгаа ураг эхийн гол судсыг дарснаас амьсгаа давчдахад хүргэнэ. Улмаар хүүхэд томрохын хэрээр хүүхэд эхсийн судсаа дарж шим тэжээл, хүчилтөрөгчийн урсгалд хязгаарлалт гардаг. Ихэнх тохиолдолд эхэс умайн ар хананд байрладаг тул дээшээ харж хэвтсэнээр ийнхүү ураг ихсээс ирэх судаснууд буюу хүйг дарах аюултай. Мөн дараагийн нэг сөрөг тал нь 6 сартайгаас хойш хэвлий дэх хүүхэд түргэн томорч үүний хэрээр ус нэмэгдэж байдаг тул дээшээ харж хэвтсэнээр эхийн нуруунд ихээхэн даралт ачаалал ирдэг, улмаар нуруу өвдөнө.
Та хажуу талаараа унтдаг уу? Та ихэвчлэн аль талаараа унтдаг вэ?
Орчуулсан: Х.Сайханаа