Үсийг байгалийн аргаар нөхөн сэргээх, уналттай тэмцэх 6 арга

Бага хэмжээгээр үс унах нь байгалийн бөгөөд хэвийн үзэгдэл боловч үсээ угаах бүрт хэт их үс унах нь таны санааг зовоож эхлэх болно. Хэрэв та үсний саман дээрээ байнга илүү их үс үлдэж байгаа эсвэл таны үс өмнөхөөсөө илүү шингэрсэн харагдаж байвал амьдралын хэв маягаа өөрчлөж нь үсээ нөхөн сэргээх хэрэгтэй болсны дохио юм.  Бид үс уналттай тэмцэхэд тань туслах хэдэн хялбар зөвлөмжийг танд хүргэж байна.

1. Ногоон цай уугаад үзээрэй

Эрүүл мэнд, гоо сайхны олон ашиг тусаас гадна ногоон цай нь таны  үсийг аврахад тусална. Ногоон цайнд агуулагдах катехин нь үсний уутанцарыг агшаадаг дааварыг багасгахад тусалдаг. Ногоон цайгаар үсээ угаах нь үс унахаас сэргийлж, хуйх хуурайшихаас сэргийлнэ.

2. Хаг арилгах.

Хагтай байх нь үнэхээр ядаргаатай бөгөөд мөрөн дээрх цагаан ширхэгүүд таны дүр төрхийг сүйтгэх нь гарцаагүй. Загатнах, хуурайших мэдрэмжээс гадна хаг нь таны үсийг унахад хүргэдэг. Хуйх хэт хуурайшиж хагтах нь загатнах, үрэвсэхэд хүргэдэг бөгөөд энэ нь эцэстээ хэт их хагтах шалтгаан болдог.

3. Нунтаг кофегоо бүү хая.

Таны дуртай аяга кофе нь өглөө эрт эрч хүчийг мэдрэхэд тань туслахаас гадна чанасан кофены шошыг үсэндээ хэрэглэж болно. Кофеин нь үсний ургалтыг идэвхжүүлж, үс унахаас сэргийлдэг ба хуйханд кофе түрхэх нь шинэ үс ургахад тусална.

4. Хуйхандаа иллэг хийх цаг гарга.

Өдрийн төгсгөлд толгойдоо иллэг хийх нь таныг тайвшруулж, бүх стрессээ мартахад тусална. Хуйханд иллэг хийх нь тайвшруулах шинж чанартайгаас гадна цусны урсгалыг сайжруулж, үсийг илүү өтгөн, өнгөлөг харагдуулна. Илүү үр дүнтэй болгохын тулд бага зэрэг тос, маск түрхэж, цочроохоос зайлсхийхийн тулд хумсаа биш хурууны үзүүрийг ашиглан иллэг хийхээ бүү мартаарай.

5. Даавуун дэрний уутыг хая.

Хэрэв та үсээ сайн арчлахын нэг хэлбэр нь нойтон үстэй унтахгүй байх нь дээр гэдгийг мэдэж байгаа байх. Үнэндээ таны толгой тавьж хэвтэж буй дэрний материал таны үс хэр хурдан ургахад нөлөөлдөг. Жишээлбэл, хөвөн даавуун дэрний уут нь үсний байгалийн тосыг шингээж, үсийг тань хуурай болгож, хугарамтгай эмзэг болгодог. Харин торго нь таны үсэнд шаардлагатай чийгийг хадгалж, зангилаа болон орооцолдох үрэлтийг багасгадаг. Хэрэв та үсээ хурдан ургуулахыг хүсч байвал сайн чанарын торгон дэрний уутыг сонгоорой, энэ нь таны үс унтаж байхад чинь чөлөөтэй гулсуулах боломжийг олгоно.

6. Орондоо шүршүүрийн малгай өмс.

Та үсэндээ шүршүүрийн малгай өмсөж унтах талаар бодож байгаагүй байх, гэхдээ энэ нь таны үсийг дахин ургуулахад тустай байж магадгүй юм. Унтахдаа шүршүүрийн малгай өмсөхөд таны үсийг эрүүл байлгахад шаардлагатай чийгийг барьж, хуйханд илүү их тос ялгаруулдаг. Арьсны тос нь үсний ургалтад зайлшгүй шаардлагатай байдаг тул энэ арга нь урт, гялалзсан үстэй болоход тусална.

Таны үс уналтанд орж байсан уу? Та үүнтэй тэмцэх ямар нэгэн нууц аргыг мэдэх үү?

Leave a Reply

Your email address will not be published.